solongonews
Эхний 10 сард 900 тэрбум юаний гадаадын хөрөнгө оруулалтыг татсан байна
2021-11-16 12:03
Эхний 10 сард 900 тэрбум юаний гадаадын хөрөнгө оруулалтыг татсан байна

    Хятадын Худалдааны яам энэ оны эхний арван сарын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан тоо бүртгэлийг 11-р сарын 15-нд нийтлэв. 01-10 дугаар сард Хятад улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 943 тэрбум 150 сая юаньд хүрсэн нь ноднингийн мөн хугацааныхаас 17.8 хувиар нэмэгдсэн байна.

     Статистик бүртгэлээс үзвэл хөрөнгө оруулалтыг татсан бүтэц улам сайжирсан байна. Аж үйлдвэрлэлийн салбарын хувьд, оны эхний арван сард үйлчилгээний аж үйлдвэрлэлийн салбар 752 тэрбум 520 сая юанийн гадаадын хөрөнгийг ашигласан нь ноднингийн мөн үеэс 20.3 хувиар өсөж, дэвшилтэд технологийн аж үйлдвэрлэлийн бодитоор ашигласан гадаадын хөрөнгө ноднингийн мөн хугацааныхаас 23.7 хувиар нэмэгджээ.

Эх үүсвэрийн хувьд “Бүс ба зам” дагуух орнууд болон АСЕАН-аас Хятад улсад хийсэн хөрөнгө оруулалт тус тус 30.7 хувь , 29.5 хувиар өсөв.

    Гадаадын компаниуд Хятад улсын зах зээлд илүү их найдлага тавьж байна. Хятад улс дахь Европын Холбооны худалдааны нийгэмлэг, Хятад улс дахь Америкийн худалдааны нийгэмлэгийн судалгаанд харуулснаар, судалгаанд хамрагдсан компаниудын 60 хувь гаруй хувь нь Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь ноднингийн үзүүлэлтээс зохих хэмжээгээр дээшилжээ. Саяхан зохиогдсон Хятадын олон улсын импортын 4-р экспод оролцсон Америкийн бизнес нэгжийн тоо дахин шинэ тэмдэглэл бүтээсэн байна.

 

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл