ОХУ-д нисэх онгоц шатжээ
2019-05-06 17:26
ОХУ-д нисэх онгоц шатжээ.

Энэ сарын 05-нд ОХУ-ын нийслэл Москва хотоос Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц техникийн саатлаас болж дөчин минутын дараа буцан, Шереметьевийн нисэх буудалд ослын буулт хийх үедээ дэлбэрчээ. Онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болов. Амь үрэгдэгсдийн дунд хоёр хүүхэд байна. Ослын нөхцөл байдлыг шалгасны дараа тодорхой дүгнэлт гаргана гэж холбогдох байгууллага мэдэгдлээ. Урьдчилсан таамгаар агаарт аянгад цохиулсан байх магадлалтай байгаа юм байна.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
