
Эмнэлгийн даатгалын эмийн каталогийн шинэ хувилбарын тохируулгын үр дүнг гаргалаа. Энэхүү тохируулгаар 119 шинэ эмийг сонгон шалгаруулсан бөгөөд өнгөрсөн каталогт байсан 29 эмийг каталогоос хасав.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад 2020 онд үнийг бууруулахаар тохиролцсон эмийн тоо хамгийн их байх бөгөөд эмчилгээний талбар нь хамгийн өргөн цар хүрээтэй байх болно. Нийт 162 онцгой эмийн талаар хэлэлцээр хийж, 119 эмийг амжилттай тохиролцов. Амжилттай тохиролцсон эмийн дундаж үнийг 50.64%-иар бууруулсан байна.
2020 оны 12-р сарын 28-ны өдөр Эмнэлгийн даатгалын улсын товчоо, Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас Улсын эрүүл мэндийн даатгал, хөдөлмөрийн ослын даатгал, жирэмсний болон амаржсаны даатгалын эмийн каталог (2020)-ийн талаар мэдэгдэл гаргалаа. Каталогийн шинэ хувилбарыг 2021 оны 03-р сарын 01-ээс эхлэн орон даяар албан ёсоор нээх болно.
