solongonews
Гуанжөүгийн яармаг маргааш эхэлнэ
2023-04-14 17:48
Гуанжөүгийн яармаг маргааш эхэлнэ

 

Гуанжөүгийн яармаг маргааш нээгдэж, 20 хоног үргэлжилнэ.

Дэлхийн 229 улс, бүсийн бэлтгэн нийлүүлэгч 510 мянган хүн оролцоно. Цар тахлын дараа танхимаар нээгдэж буй онцлогтой энэ жилийн үзэсгэлэнгийн талбай өмнө нь 1 сая 180 мянган квадрат метр байснаа 1 сая 500 мянган квадрат метр болон өргөжүүлсөн байна. Энэ удаад шинэ материалын лангуу нээн шинэ технологийн дэвшлийг харуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй ажиллаж байгаа бас онцлог болж буй юм. Энэ онд уг яармаг 1+N хэмээх эдийн засаг худалдааны форумыг хоёрдох удаагаа зохиож, олон улсын худалдааны тавцанд байр сууриа бататгаж байгаа юм.

Гуанжөүгийн яармаг нь  Хятадын хамгийн урт  түүхтэй яармаг юм. Анх Хятадын импорт экспортын яармаг гэж нэрлэж байжээ. Гуанжөүгийн яармаг өнгөрсөн зууны 1957 онд анх зохиогдож, тэр цагаас хойш 66 жил өнгөрч, энэ жил 133 дахь удаагаа  болж байна. Тэрчлэн, жилд хоёр удаа, хавар намарт зохиогддог Хятадын номер нэг гэгддэг,  олон улсын цорын ганц том яармаг юм.

Гуанжөүгийн энэ удаагийн яармаг худалдааны хэлцэл зохиож, найрсаг хүлээн авч зочлох,  оролцогчдод урамшуулал өгөх  үйлчилгээ үзүүлэх болно.

Импортыг нэмэгдүүлж, импорт экспортыг тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд Гуанжөүгийн яармаг олон жилийн турш гадаадын компаниудыг Хятад болон дэлхийн зах зээлийг нээхэд дөхөм үзүүлсж ирсэн юм. Энэ удаагийн яармагт Турк, БНСУ, Япон, Энэтхэг, Малайз, Тайланд зэрэг улс,  тэрчлэн Хонконг, Макао, Тайвань зэрэг бүс нутаг нэгдмэл баг болж яармагт оролцон нэр нөлөөгөө өргөтгөж байна.

 

 

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл