Д.Ганбаяр Монгол Улсын ”Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнууллаа
2015-12-30 11:21
”Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Ганбаяр МУ-ын ”Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол 12 дугаар сарын 29-ний өдөр буюу өчигдөр Монгол Улсын Төрийн ордонд болсон юм. Энэ үеэр "Хурд" хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Тэрбээр Монголын урлагт 40 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголын рок, поп урлагт үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан юм.
Ийнхүү тэрээр энэ их хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн гэсэн эрхэм цол тэмдгийг хүртлээ. Эрхэм уран бүтээлчдээ баяр хүргэхийн дашрамд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Urlag.mn
Дэлгэрэнгүй үзэх
