solongonews
Дарга Ши Жиньпин Хонконг дахь айлчлалаа дуусгаад Бээжинд буцлаа
2017-07-01 21:47
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 1-ний өдөр Хонконг дахь айлчлалаа дүүргээд тусгай онгоцоор Бээжин хотноо буцлаа.

   

Тэрээр 6 дугаар сарын 29-ний өдөр Хонконгод хүрсэн юм. Айлчлалынхаа үеэр Хонконгийн хүлээн авалтад оролцож чухал үг хэлсэн бөгөөд Хонконгийн засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж үзэл бодлоо чөлөөтэй солилцсон юм. Мөн Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх концертыг сонирхсон байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл