Ли Кэчян: Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, олон улсын худалдаа буурч, санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл гаарч буй нөхцөл байдалд Хятадын эдийн засаг тогтуун нэмэгдэн сайжирч, эдийн засгийн эргэлт зүй зохистой орон зайд оршиж, бүтцийн зохицуулалт эерэг ахицад хүрэв. Цаашид санхүүгийн идэвхтэй бодлого болон тогтвортой валютын бодлого баримталж, хөдөлгөх хүчийг шинэчлэх хөгжлийн стратеги гүнзгий хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд эрчимтэй түлхэц өгөх болно. Үүний зэрэгцээ Хятад улс төрөл бүрийн эрсдэл, сорилтыг зохицуулах туршлага сайтай бөгөөд бодлого, арга хэрэгсэл хангалттай юм. Их 20-ын бүлэг зэрэг хамтын ажиллагааны боломжоор дамжуулан олон улсын хамтын нийгэмлэгийн хамт макро бодлогын харилцаа холбоо, зохицуулалтаа чангатгахад бэлэн байна. Дэлхийн банк бол олон улсын эдийн засгийн чухал байгууллага болсны хувьд зах зээлийн итгэлийг сэргээн, эерэг дохио уламжлахыг хүсэж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, нэмэгдлийг ахиулахад тустай гэсэн байна.

Кин Ёнг: Дэлхийн эдийн засгийн өсөлт өдгөө тааруухан байгаа тул гол гол эдийн засгийн цогцуудад макро бодлогын зохицуулалтаа чангатгах шаардлага бий. Хятад улс санаачилгатайгаар эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрээ өөрчилж, бүтцийн чанартай өөрчлөлт хийж, эдийн засгийн нэлээд түргэвтэр өсөлтийг хадгалж чадлаа. Дэлхийн банк Хятадын талтай бодлогын харилцаа холбоогоо нягтруулж, олон улсын хамтын нийгэмлэгт Хятадын эдийн засгийн тухай зохистой, шударга үзэл ойлголт уламжилж, түүнчлэн Их 20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалтын холбогдох хэлэлцүүлэг, Хятадын талын сонирхож буй хөгжлийн асуудлаар гүнзгий хайн зөвшилцөхөд бэлэн байна гэжээ.
