solongonews
“Тэнгэрийн нүд” дурангаар 300 гаруй Pulsar илрүүлэв.
2021-03-31 09:27
“Тэнгэрийн нүд” дурангаар 300 гаруй Pulsar илрүүлэв.

 “Тэнгэрийн нүд”-ийн дурангийн диаметр нь 500 метр бөгөөд бөмбөлгөн хэлбэртэй. “Тэнгэрийн нүд”-ийг Хятадын Шинжлэх ухааны академи, Одон орон судлалын төвөөс бүтээн байгуулсан юм.  2016 онд туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оны 04-р сарын 01-нээс тус дуранг шинжлэх ухааны зориуталттайгаар эрдэмтэд ашиглах эрх нээлттэй болсон. “Тэнгэрийн нүд”-ийг барьж байгуулах газрыг сонгохоос эхлээд туршилтаар ажиллах хүртэл 22 жил зарцуулсан байна.

        Одоогоор “Тэнгэрийн нүд”-ийн дурангаар (FAST)нэгэнт 300 гаруй Pulsar илрүүлээд байна. “Тэнгэрийн нүд” нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн том, хамгийн мэдрэмтгий дуран юм. Тэрээр хүн төрөлхтний орчин ертөнцийг ажиглах хязгаарыг маш том хэмжээнд өргөжүүлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл