БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Чэн Шюй 09-р сарын 16-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 48-р чуулганд 50 гаруй орны нэрийн өмнөөс хамтарсан илтгэл тавьж, ард иргэдээр төв болгож, хөгжлийн эрхийг хэрэгжүүлэх ёстой гэж уриалжээ.
Чэн Шюй хэлэхдээ "Хөгжлийн эрх нь бүх нийтийн бөгөөд халдаж болшгүй эрх болно. Дэлхийн хүрээнд хөгжих эрхийн өнөөгийн хэрэгжилт нь хүлээгдэж буй хэмжээнд хүрээгүй юм. Цар тахлын нөхцөл байдал бүхий л улс орны, ялангуяа хөгжиж буй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, ардын амьжиргаанд хүнд цохилт учруулж, эрх тэгш байдлыг их хурдатган, хөгжих эрхийг хэрэгжүүлэхэд сорилт авчирсан юм. Талууд ард иргэдээр төв болгосон хөгжлийг баримталж, ард иргэдийн сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг биелүүлэхээр хичээн ажиллах ёстой" гэжээ.
Тэрээр мөн хөгжлийг тэргүүлэх байранд тавьж, ядуурлыг бууруулах ажлыг үргэлжлүүлж, тэгш бус байдлыг арилгахаар хичээн, ардын амьжиргааг баталгаажуулж, ард иргэдэд үр өгөөжөө хүртээх ёстой гэжээ.
