Мөн үеэр хэлэхдээ: - Хятадын Ляонин мужийн Мүгдэн хотын Сүжятүнь тосгонд нэг төвлөрүүлэн хорих газар байдаг. Түүний 3 метр гаруй өндөр хэрэм дээгүүр төмөр сараалж татаж, тэнд 600 гаруй Фалүньгүн шашинтныг хорьж байгаагийн гуравны хоёр нь үхсэн бөгөөд тэдний эрхтнийг нь гаргаж авсны дараа цогцос шатаах зууханд хийдэг. Тэдний эрхтнийг хууль бусаар бүх Хятад болон хилийн чанадад борлуулдаг. Энэ бол Фалүньгүнгийн харгис шашны хөөрөгдсөн “Амьдаар эрхтэн авах” гэсэн цуурхал тараажээ.
Урт хугацааны турш Фалүньгүн нь “Хардагдаж байгаа” дүр эсгэж, олон улсын нийгэмлэгийг Хятадын газар дээр нь очиж шалгахыг уриалж байна. Гадаадын олон байгууллага судалгаа хийсний дүнд “Амьдаар эрхтэн авах” жишээ нь тэр чигээрээ оргүй газар овоо босгосон хэрэг гэсэн дүгнэлт гаргасан боловч Фалүньгүн нь үүнийг үл хайхран үргэлжлэн цуурхал тараасаар байна. Гэхдээ Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарынхны “Наран гэрэлт ажиллагаа” нь Фалүньгүнгийн дэгдээсэн “Амьдаар эрхтэн авах” жишгийг няцааж, Хятадын Засгийн газрын нэр төрийг олон улсын нийгэмлэгт хүлээн зөвшөөрүүлсэн байна. Хариуцлагатай том гүрний хувьд бусдын санаатайгаар болон санамсаргүй мадагтай асуултаас зугтаагүй. Харин бодит ажиллагаагаараа идэвхтэй хариулт өгсөн байна.
2017 оны 02-р сарын 07-08-ны өдрүүдэд Ватиканы Пап ламын ШУА, Ватиканд “Эрхтэн наймаалахын эсрэг дээд хэмжээний уулзалт”-д Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөлийн эрхлэгч гишүүн, Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах хөгжлийн сангийн захирал Хуан Жефү урилгаар оролцов. Энэ нь олон улсын эрх бүхий байгууллага Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарынхан өөртөө дээд хэмжээний итгэлтэй байгааг харуулж байна. Хэдийгээр Хятад улс тус хуралд оролцохыг зарим хүмүүс эсэргүүцсэн боловч Хятадын Засгийн газар түүнд зоригтой хандав. Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах шалгалтыг дааж чадахгүй бол олон улсын нийгэмлэгт оршиж байгаа зарим “цуурхал”-ыг хэрхэн дааж чадах билээ?
Ватиканы дээд хэмжээний уулзалт дээр, Хуан Жефү Хятадын эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох байдлыг нарийн танилцуулж, олон нийтийн мэдээллийг үндэслэвэл, 2016 оны эцэст Хятад улсын хэмжээнд нас барсан иргэд эрхтэн хандивласан хүний давхардсан тоо ойролцоогоор 10 мянгад хүрч, том эрхтэн хандивласан хүн ойролцоогоор 28 мянгад хүрэв. 2016 оны эрхтэн хандивлагчдын тоо 4080, хандивласан том эрхтэн 11296-д хүрч, 2015 оныхоос 50 хувиар өсч, сая хүн тутмын жил бүрийн хандивласан хэмжээ \РМР\ 2.98 хувьд хүрэв. Жилд хандивласан хэмжээ Бразилаас давж дэлхийд хоёрдугаар байр эзэлж байна. ДЭМБ-ын гүйцэтгэх захирал Маргарет Чан Фу Фу-Чун Хятадын эрхтэн хандивласан хэмжээ болон шилжүүлэн суулгах салбарын ажлын ахицыг өндрөөр магтан сайшааж, Хятадын өөрчлөн байгуулалтын чиглэл зөв, үйл ажиллагаа шуурхай, амжилтад хүрсэн маш олон туршлагуудыг үлгэр жишээ болгож өрсөлдөж байгаа бусад улсуудад толилуулж болно гэдгээ илэрхийлжээ.
