
Энэ сарын 21-нд Казахстаны ерөнхий сайд Сагинтаев Хятадад айлчлав. 22-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин АИХТ-д Сагинтаевтай уулзав. Мөн өдөр Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын 4 дэх уулзалт болоо. “Бүс ба зам”-ын байгуулалт хоёр орны удирдагч нарын уулзалтын гол сэдэв болов.
Уулзалтын үеэр Ши Жиньпин: найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түнш болсны хувьд Хятад улс хоёр орны харилцааг чухалчлан үзэж, Казахстаны ард түмээрээ төв хийсэн хөгжлийн үзэл баримтлал болон үндэстнийхээ нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг дэмжих болно гэжээ. Нэг бүс нэг замын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярихдаа Ши Жиньпин: Хоёр орны харилцаа хурдтай хөгжиж байна. Нэн ялангуяа “Бүс ба зам” болон шинэ эдийн засгийн “Гэрэлт зам” стратегийн уялдаа холбоо эрчимжиж, “Бүс ба зам”-г хамтаар байгуулах зэрэг хамтын ажиллагаа маш их үр ашигтай болж байна. Хоёр тал бие биенийхээ тогтвортой хөгжиж буй байдлыг өөрийн хөгжлийн боломж хэмээн үзэж байна. Бид хамтын ажиллагаагаа улам чанагш хөгжүүлэх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж байна гэжээ.
Сагинтаев: Ши Жиньпин дарга Хятадын эдийн засгийг тэнгистэй зүйрлэсэн. Казахстан болон Хятадын хамтын ажиллагаа гэх хөлөг онгоц энэ тэнгист илүү холын аянд гарахыг Казахстаны тал хүсэж байна гэжээ.
