Хятадын Гадаад харилцааны яамнаас Арабын орнуудын Лигт (Арабын Лиг) туслалцаа үзүүлэхэд чиглэсэн хоёр дахь ээлжийн тахлын эсрэг эд материалын хүлээлгэн өгөх ёслол 08-ны өдөр Египетийн Каир дахь Арабын Лигийн төв байранд болов.
Египетэд суугаа Хятад улсын Элчин сайд Ляо Личян Хятад улсыг төлөөлж Арабын орнуудын Лигийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хусам Заки-д хамгаалалтын маск гардуулж өглөө.
Заки хэлсэн үгэндээ тахлын эсрэг үнэ цэнэтэй хоёр дахь ээлжийн тусламжийн эд материалыг хандивласанд Хятадын Гадаад харилцааны яаманд талархал илэрхийлэв. Энэ бол цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж буй Хятад, Арабын найрамдлын бас нэгэн гэрчлэл юм. Энэ нь Афганистан, Хятад хоёр улсын ах дүүгийн найрамдалд Хятад улс ямар ач холбогдол өгч байгааг дахин харууллаа. Арабын Лиг хоёр талын хамтын хүчин чармайлт, дэлхийн бүх улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаагаар хүн төрөлхтөн цар тахлыг аль болох богино хугацаанд дарж чадна гэж найдаж байна. Арабын Лиг Хятад улстай бие биенээ үргэлжлүүлэн дэмжиж, Араб, Хятадын найрсаг харилцааны гүнзгий хөгжлийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.
