solongonews
Эхний улиралд Хятад улсын импорт, экспорт 10.7 хувиар өсөв
2022-04-14 09:10
Эхний улиралд Хятад улсын импорт, экспорт 10.7 хувиар өсөв

   Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 13-ны өдөр 2022 оны эхний улирлын импорт экспортын байдлын талаар хэвлэлийн бага хурал хийв. Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистик, дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь, эхний улиралд Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 9.42 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар нэмэгдэн, гадаад худалдааны импорт экспорт жигд эхэлснийг танилцуулав.

 Гаалийн статистик тоо бүртгэлээс харахад, 2022 оны эхний улиралд Хятад улсын импорт экспортын бараа бүтээгдэхүүний нийт дүн 9.42 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөн байна. Үүнд, экспорт 5.23 их наяд юань болж, 13.4 хувиар өсөн, импорт 4.19 их наяд юань болж, 7.5 хувиар өсөв.

Тодруулбал, таван үндсэн шинж чанартай.

 Нэг. Ерөнхий худалдааны импорт экспортын эзлэх хувь нэмэгдэв. Эхний улиралд Хятад улсын нийт худалдааны импорт экспортын хэмжээ 5.95 их наяд юань болж, 13.9 хувиар өсөн, Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт үнийн дүнгийн 63.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 пунктээр нэмэгдсэн байна. Үүнд экспорт 3.28 их наяд юань болж, 17.9 хувиар өсөн, импорт 2.67 их наяд юань болж, 9.3 хувиар өссөн байна. Мөн хугацаанд Хятад улсын боловсруулах худалдааны импорт экспортын хэмжээ 1.99 их наяд юаньд хүрч, 4.2 хувиар өсжээ.

 Хоёр. Худалдааны томоохон түншүүдтэй импорт, экспорт хоёулаа өсөв. Эхний улиралд Хятад улсын АСЕАН, Европын холбоо, Америк, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ тус тус 1.35 их наяд юань, 1.31 их наяд юань, 1.18 их наяд юань, 574.18 тэрбум юань ба 571.03 тэрбум юаньд хүрч, 8.4 хувь, 10.2 хувь, 9.9 хувь, 12.3 хувь ба 1.8 хувиар өссөн байна. Мөн хугацаанд Хятад улсаас “Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн импорт, экспортын хэмжээ 16.7 хувиар өсөж, RCEP худалдааны түншүүд 6.9 хувиар өсөв.

 Гурав. Гадаад худалдааны бизнесийн үндсэн хэсэг нь импорт, экспортод хангалттай тэсвэрлэх чадвартай. Хятад улсад эхний улиралд импорт экспортын бодит гүйцэтгэлтэй 432 мянган гадаад худалдааны аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсжээ. Үүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 4.52 их наяд юань болж, 14.1 хувиар өсөн, 48 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 пунктээр нэмэгдсэн байна. Мөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 3.38 их наяд юаньд хүрч, 5,8 хувиар өсөв. Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 1.5 их наяд юаньд хүрч, 14.5 хувиар өссөн байна.

 Дөрөв. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт сайн хандлагатай байна. Эхний улиралд Хятад улсын механик цахилгаан бүтээгдэхүүний экспорт 3.05 их наяд юаньд хүрч, 9.8 хувиар өсөж, нийт экспортын үнийн дүнгийн 58.4 хувийг эзэлж байв. Үүний дотор нарны зай, литийн зай, автомашины экспорт тус тус 100.8 хувь, 53.7хувь ба 83.4 хувиар өссөн байна. Мөн хугацаанд хөдөлмөр их шаардсан бүтээгдэхүүний экспорт 900.05 тэрбум юань болж, 10.9 хувиар өссөнөөс ачаа тээшний хэрэгсэл, гутал, тоглоомын экспорт тус тус 24 хувь, 20.4 хувь, 16.9 хувиар өсөв.

 Тав. Механик болон цахилгаан бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт хэвийн явагдаж байна. Эхний улиралд Хятад улс 1.71 их наяд юанийн механик болон цахилгаан бараа бүтээгдэхүүн импортолж 2.7 хувь өссөн нь нийт импортын үнийн дүнгийн 40.8 хувийг эзлэв. Үүний дотор нэгдсэн хэлхээ, автомат мэдээлэл боловсруулах төхөөрөмж , эд анги болон цахилгаан жолоодлоготой тээврийн хэрэгсэл 12.4 хувь, 14.9 хувь ба 15.7 хувиар өсөв. Мөн хугацаанд Хятад улс 336.25 тэрбум юанийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолсон нь 4.1 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл