
Казахстаны Эрүүл мэндийн яам саяхнаас "Ashyq" нэртэй эрүүл мэндийн кодын мини программыг сурталчилж эхэлсэн байна. Иргэдийн хувийн эрүүл мэндийн мэдээлэл нь Казахстаны “Ковид-19”-ийн мэдээллийн сантай холболдож, хүмүүс гар утсаараа QR кодыг уншуулж холбогдох эрүүл мэндийн кодыг харуулах боломжтой. Эрүүл мэндийн кодыг ногоон, цэнхэр, шар, улаан гэсэн дөрвөн түвшинд хуваадаг. Ногоон өнгөтэй код нь тухайн иргэний нуклейн хүчлийн шинжилгээний дүн 72 цагийн дотор сөрөг гарсан, цэнхэр нь цар тахлын талаар хэвийн бус мэдээлэл гараагүй гэдгийг харуулж, шар нь тухайн хүн халдварлагдсан өвчтөний хавьтал учраас зөвхөн эмийн сан, хүнсний дэлгүүрт орох боломжтой, хэрэв эрүүл мэндийн код нь улаан байвал олон нийтийн бүх газарт нэвтрэхийг хориглоно.
