solongonews
Малчин, тариачны хүн тутамд ногдох дундаж орлого 10 мянган юанийг давжээ
2016-02-29 10:56
Малчин, тариачны хүн тутамд ногдох дундаж орлого 10 мянган юанийг давжээ.

Хоёрдугаар сарын 26-ны өдөр хуралдсан Өвөр Монголын мал аж ахуй, тариалангийн ажлын хурлаар мэдээлснээр, өнгөрсөн онд Өвөр Монголын малчин, тариачны хүн тутамд ногдох дундаж орлого анх удаагаа 10 мянган юанийг давж, 10776 юаньд хүрсэн байна.

“Арван хоёрдугаар таван жил”-д байгалийн гамшиг нэлээд их, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өөрийн өртөг үргэлжлэн нэмэгдэж, малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний үнэ ханш буурсан байдалд Өвөр Монголын малчин, тариачдын хүн тутамд ногдох дундаж орлого урьд өмнө 6000, 7000, 9000 юанийг давж, улмаар 2015 онд 10776 юаньд хүрснээр уржнан жилийн мөн үеэс 8 хувиар нэмэгдэн, “Арван нэгдүгээр таван жил”-ийн эцсийнхээс нэг дахин нэмэгдэж, малчин, тариачны амьжиргааны түвшин нэлээд дээшилсэн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл