solongonews
Хөдөө тосгоны аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих таван төрлийн арга хэмжээг тодорхойлов
2018-12-12 17:59
Соёл, жуулчлалын яам зэрэг 17 салбар яам хөдөө тосгоны аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих таван төрлийн арга хэмжээг тодорхойлов.

Хөдөө тосгоныг хөгжүүлэх бодлогын төлөвлөгөөг хэрэгжүүлж, хөдөө тосгоны аялал жуулчлалын чанарыг дээшлүүлж, үр ашгийг нэмэгдүүлэхийг дэмжиж, хөдөө тосгоны аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг сайжруулж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг хурдтай бүрдүүлэхийн тулд Соёл, аялал жуулчлалын яам, Улсын хөгжил өөрчлөлтийн зөвлөл зэрэг 17 салбар яам “Хөдөө тосгоны аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих тухай удирдах санал”-ыг тараав. Үүнд: 

1. Саналд хөдөө тосгоны аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих таван төрлийн арга хэмжээг тодорхойлов. Үүнд төлөвлөлтөөр хөтлөн, орон нутгийн байршлыг сайжруулж, хөдөө тосгоны аялал жуулчлалын орон нутгийн зохистой хөгжлийг дэмжих.

2. Суурь төхөөрөмжийг бүрэн бүтэн болгож, нийтийн үйлчлээ, хөдөө тосгоны аялал жуулчлалын орчин нөхцөлийг тойрныг сайжруулж, хөдөө тосгоны аялал жуулчлалыг дэмжих.

3. Соёлын агуулгыг баяжуулж, чанарыг дээшлүүлж, хөдөө тосгоны аялал жуулчлалын төрөл хэлбэрийг баялаг болгож, хөдөө тосгоны аялал жуулчлалын үйлчилгээ, удирдлагын түвшнийг дээшлүүлэх. 

4. Аялал жуулчлалын брэндийг бүтээж, зах зээлийн борлуулалтыг нэмэгдүүлж, хөдөө тосгоны аялал жуулчлалын брэндийн системийг үүсгэн байгуулж, хөдөө тосгоны аялал жуулчлалын борлуулалтын загварыг шинэчлэх. 

5. Тариачид ашиг хүртэх, ядуурлаас ангижрахад тусалж, хөгжлийн загварыг сүвэгчлэн дэлгэрүүлж, ашиг тусын тогтцыг бүрэн төгөлдөр болгох зэрэг багтжээ.

Саналд мөн эдийн засаг, газрын хэрэглээний баталгааг чангатгах, мөнгөн гүйлгээний дэмжлэгийг чангатгах, мэргэжилтнийг сайжруулах зэрэг хөдөө тосгоны аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих баталгааны арга хэмжээг бүрэн төгөлдөр болгоно хэмээн дурджээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : СИНЬХУА МОНГОЛ САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл