Бразилийн Үндэсний эрүүл мэндийн хяналтын товчоо 01-р сарын 17-нд БНХАУ-ын Бээжингийн Кэшин Жунвэй биотехнологийн компаний (sinovac) үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн эсрэг “CoronoVak” вакциныг онцгой байдалд хэрэглэж болох зөвшөөрлийг олгосон байна. Бразил улсын “COVID-19”-ийн эсрэг эхний вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс Хятад улсын вакциныг хийлгэсэн байна.
Бразил улсын Үндэсний эрүүл мэндийн хяналтын товчооны таван албан тушаалтан тус өдөр болсон онцгой хуралд нэгдсэн саналаар холбогдох шийдвэрийг баталсан байна. Дээр дурдсан “CoronoVak” вакцинаас гадна, Оксфордын их сургууль ба Английн эм үйлдвэрлэгч АстраЗенека компаний хамтран бүтээсэн “КОВИД-19”-ийн эсрэг вакцинд онцгой байдалд хэрэглэх зөвшөөрлийг олголоо.
- Бразилд өдгөө цар тахлын байдал хүнд ноцтой байна. Дээр дурдсан хоёр зүйлийн вакцин бүгд онцгой байдалд хэрэглэж болох чанар, аюулгүй байдлын шаардлага хангасныг шинжлэх ухааны судалгаа баримт харууллаа гэж Бразилийн Эрүүл мэндийн хяналтын товчоо мэдэгдсэн байна.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Эдуардо Пазуелло энэ сарын 17-нд:
- Бразилийн агаарын арми 01-р сарын 18-наас эхлэн олон мужид вакцин тарааж өгнө гэсэн байна.
Бразилын Холбооны засгийн газар энэ сарын эхээр Сан-Паулу мужийн Бутантан институттэй гэрээ байгуулж, Бээжингийн Кэшин Жунвэй биотехнологийн компаний үйлдвэрлэсэн “CoronoVak” вакцинаас 100 сая тунг худалдан авахаар төлөвлөөд байгаа юм.
Бразилийн “COVID-19” цар тахлын байдал буцаад хүндэрч байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны 01-р сарын 17-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд тус өдөр халдварын тохиолдол 33,040 нэмэгджээ. Тус улсын халдварын нийт тохиолдол 8,488,099-д хүрч, халдварын улмаас нийт 209,847 өвчтөн нас барж, 7,411,654 хүн эдгэрсэн байна.
