solongonews
Хоёр дахь удаагийн Хятад, Төв ба Зүүн Европын хэвлэлийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг
2018-04-26 09:44
Хоёр дахь удаагийн Хятад, Төв ба Зүүн Европын хэвлэлийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг боллоо.

     Хоёр дахь удаагийн Хятад ,Төв ба Зүүн Европын орнуудын хэвлэлийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг 04-р сарын 25-ны өдөр Унгарын Будапешт хотноо болсон байна. БНХАУ-ын 10 гаруй хэвлэлийн төлөөлөгчид, Төв ба Зүүн Европын 15 орны хэвлэлийн төлөөлөгч, оролцогчид Будапешт хотод хуран чуулж, “Нээлттэй ойлголцол: Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах” тухай сэдвийн дор үзэл бодлоо чөлөөтэй солилцлоо.

Тус хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны орлогч дарга Гүө Вэйминь:

- Хэвлэлийн мэдээ нь үндэсний засаглалын чадавхи, стандартыг сайжруулахад чиглэгдэн улсын гадаадад нээлтэй болон харилцаа хамтын ажиллагааг ахиулахад идэвхтэй үйлдэл үзүүлж, мэдээллийн технологийн инновацийг хөгжүүлэхэд идэвхтэй дасан зохицох ёстой гэж хэллээ.
Мөн оролцогчид үндэсний засаглал, хэвлэл мэдээллийн шинэ орчинд мэдээ, мэдээлэл, харилцаа холбоо, Хятад, Төв болон Зүүн Европын улс орнуудын хамтын ажиллагааны талаарх үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : chinadaily.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл