Энэ сарын 17-нд Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Малайзын Гадаад хэргийн сайд Замбери нартай утсаар ярьжээ.
Чинь Ган хэлэхдээ "Хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага, хоёр талын хамтын хүчин чармайлтын дор Хятад-Монголын харилцаа сүүлийн жилүүдэд хөгжлийн сайхан эрч хүчээ хадгалж, прагматик хамтын ажиллагаанд гайхалтай үр дүнд хүрч, хоёр талын худалдааны салбарт шинэ дээд хэмжээнд хүрсэн. Хоёр улсын ард түмэн тахлын эсрэг гар нийлж,сайн сайхан түүхийг бичжээ. Хятад-Монголын харилцааг хадгалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь хоёр талын нийтлэг стратегийн сонголт бөгөөд Хятад улс монгол улстай бүх түвшинд нягт хамтран ажиллаж, харилцан хамтын ажиллагааг төрөл бүрийн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны хамтын ирээдүйтэй хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг дэмжин, шинэ дэвшил гаргахад бэлэн байна" гэв.
Мөн Энэ жил Хятад-Малайзын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хятад улс малайзын талтай хамтран хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргах боломж болгон үүнийг ашиглах хүсэлтэй байна. Хятад улс Малайзын шинэ засгийн газартай хамтран Хятад-Малайзын хамтын ажиллагааны дээд түвшний хороо зэрэг механизмын үүргийг гүйцэтгэж, “Бүс ба зам” санаачилгад өндөр чанартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ахиулахад бэлэн байна гэж Чинь Ган илэрхийллээ.
Хоёр орны гадаад хэргийн сайд нар Хятад улстай дээд түвшний солилцоог бэхжүүлж, прагматик хамтын ажиллагаа, ард түмний солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
