
Энэ усан онгоцны яндангийн дууг сурвалжлагч Шэнь Нюй Ши боомтын усан онгоцонд суухдаа бичсэн юм. Онгоцноос Ү Шя хавцлын хоёр эргийг харахад ногоон ойгоор хучигдсан уулан дундуур үүл манан татна. Гуанжю нутагтай Ү Фанёо анх удаагаа энэ нутгаар жуулчилж байгаа юм.

"Эндхийн байгаль орчин маш сайхан, уул ус нь үзэмжтэй, агаар нь сайхан юм".
Эх сурвалжид тэмдэглэснээр, Ү Шань шяний ойн хэмжээ 200 мянга гаруй га буюу бүх шянийн нийт талбайн 70-аас дээших хувийг эзэлдэг. Үүнээс гадна Карстын газар зүйн өвөрмөц тогтоц нь олон жуулчны сонирхлыг татаж байлаа. Америкийн жуулчин Жон Либер догдолсон сэтгэлээ дарж ядан сурвалжлагчид хэлэхдээ:

"Энэ нутгийн байгалийн үзэмж үнэхээр гайхалтай, үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан юм. Эргэн тойрон бүгд цэл ногоон, маш сайхан юм".
Өвөрмөц байгалийн үзэмж, баялаг түүх соёлоороо Үшань шянь сүүлийн жилүүдэд экологийн аялал жуулчлалыг илүү хөгжүүлж, Хятадын экологийн аялал жуулчлалын алдартай шянь болсон байна.
Үшань шяний аялал жуулчлалын газрын албаны хүн хэлэхдээ: Аялал жуулчлалын шилжилтийн гол нь тархай бутархай байсан аялал жуулчлалын нөөц баялгийг системтэй хөгжүүлж, экологийн өвөрмөц үзэмж, соёлыг нэгтгэн нэрийн хуудас бий болгож, аялал жуулчлалаар хөдөө аж ахуй, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийн бүх талын хөгжлийг хамруулан хөгжүүлж, илүү олон хүнд аялал жуулчлалаас ашиг хүртээж, ард олонд уул усны өнгө үзэмжээс ашиг хүртээж байна гэжээ.

Анхны бүртгэлээр одоо Үшань шяньд хөдөө тосгонд жуулчин хүлээн авч байгаа айл өрх 500 гаруй байгаа бөгөөд "хавар цэцэг сонирхон, зун бороон дундуур аялан, намар улаан навч сонирхож, өвөл цасаар тоглох” аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Үшань шянийн Чинший шяны И Гуанчюн нөхөртэйгөө жуулчин хүлээн авах газар ажиллуулж байна. Тэрээр хэлэхдээ: Усны түвшин доогуур байх үед хоёр эргийн модыг ихээр тайрсан юм. Энд зөвхөн ганц хоёр хүн жуулчилдаг байсан. Одоо мод тайрахаа больж ойн бүрхэвч сайжирснаар намар цагт навч улайх үеэр манайд л гэхэд бараг өдөрт 200-гаад хүн ирж үйлчлүүлдэг гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Эдийн засгийн орлого түргэн нэмэгдсэн. Урьд бидний хүн нэг бүрийн орлого хэдхэн мянга байсан бол одоо хэдэн арван мянга болсон гэжээ.
Түргэн хөгжиж буй аялал жуулчлал нь Үшань шяний зам харилцаанд өндөр шаардлага тавьсан банйа. Үшань шянь одоо хурдны төмөр зам, онгоцны буудал байгуулж байна. 2022 онд хурдны төмөр зам ашиглалтад орж, онгоцны буудлыг 2018 оны эцсээр байгуулж дуусах юм байна. Үшаний онгоцны буудлыг 2018 онд байгуулж дууссанаар Бээжин, Шаньхай, Гуанжөү, Чэндү, Ши-Ань зэрэг томоохон хот руу нислэг хийж, жилд 280 мянган жуулчин авах шаардлагыг хангах юм байна. Чүнчин хотын нисэх онгоцны группийн Үшань онгоцны буудлын бүтээн байгуулалтын командлалын газрын орлогч дарга Жан Жинмин хэлэхдээ:
Нисэх онгоцны буудлыг байгуулж дуусвал, аялал жуулчлалын эх баялаг маш их, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин харьцангуй хоцронгуй байгаа бүс нутагт маш чухал, боловсронгуй зам харилцааны системийг бий болгох юм гэжээ.
