Энэ асуултыг маш олон хүн асууж байна. Товлолт дархлаажуулалтандаа хамрагдчихсан хэр нь заавал яагаад нэмэлтээр орох ёстой гэж гээд л. Эсвэл хэн нэгнийх нь бизнес биз гээд л. Гэвч бодит байдал үүнээс огт өөр болохыг эмчтэй уулзаад олж мэдлээ. Үүнийг уншигч ээжүүд, аавуудтайгаа хуваалцахгүй өнгөрч боломгүй санагдлаа.
Цаашлаад эмнэлгүүд ачааллаа даахааргүй болох хүртэлх нөхцөл байдал үүсэх эрсдэл өндөр байгаа юм. Ингэвэл бид өвчилсөн хүүхэд бүрээ эмчлэхэд бэрхшээл гарах магадлалтай

БЗД-ийн 2-р хорооны “Миний зөвлөгч өрхийн эрүүл мэндийн төв”-ийн их эмч Б.Бямбаханд “Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад заавал хамрагдах ёстой. Яагаад гэвэл энэ өвчин маш хурдан хүндрэх, бага насны хүүхдүүд сэхээнд орох, цаашлаад эмнэлгүүд ачааллаа даахааргүй болох хүртэлх нөхцөл байдал үүсэх эрсдэл өндөр байгаа юм. Ингэвэл бид өвчилсөн хүүхэд бүрээ эмчлэхэд бэрхшээл гарах магадлалтай. Тиймээс аав ээжүүд энэ вакцинжуулалтад хайртай үрсээ яаралтайгаар хамруулах ёстой” гэж хэлсэн юм. Энэхүү вакцинжуулалтад 6 сараас 5 нас 11 сар 29 хоногтой хүүхэд бүхэн хамрагдах ёстой юм байна. Ингэхдээ тухайн хүүхэд маань 2015 оны 5 дугаар сарын 15-ны байдлаар 6 нас хүрээгүй байх ёстой юм байна.
Би ч ялгаагүй эмчтэй уулзахаасаа өмнө энэ вакцинд хүүхдээ заавал хамруулах ёстой ч юм уу, үгүй ч юм уу гэсэн эргэлзээ дунд байснаа нуухгүй ээ. Харин одоо бол өнөөдрөөс эхлэн хийгдэж буй энэ вакцинжуулалтад хүүхдээ заавал хамруулах ёстойг ойлгож авлаа.
Энэхүү вакцинжуулалтад 6 сараас 5 нас 11 сар 29 хоногтой хүүхэд бүхэн хамрагдах ёстой юм байна. Ингэхдээ тухайн хүүхэд маань 2015 оны 5 дугаар сарын 15-ны байдлаар 6 нас хүрээгүй байх ёстой юм байна.
Өрхийн эмнэлгүүд өнөөдөр болон амралтын өдрүүдэд ажиллаж вакцинжуулалтыг хийх юм байна. Тиймээс эцэг эхчүүд маань хайртай бяцхан үрсийнхээ төлөө цаг гарган дархлаажуулалтандаа хамрагдаарай.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон шинж тэмдгийн талаар мэдээллийг http://www.mongoljingoo.mn/content/read/60536.htm энэ линкээр орж үзнэ үү.

