solongonews
Ашиг тустай бодлого аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2022-04-11 17:09
Ашиг тустай бодлого аялал жуулчлалыг хөгжүүлнэ

                             Сычуань мужийн Мейшань хотын Рэньшөү шяны рапс тариалангийн талбайд тоглож буй хүүхдүүд                                                                                                                                       Гэрэл зургийг: ПАНЬ ШУАЙ 

    Хэдхэн хоногийн өмнө Хятад улсын хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яам, Соёл, аялал жуулчлалын яам зэрэг 14 газар "Үйлчилгээний салбарын хүндрэлтэй салбарыг сэргээн хөгжүүлэх тал дээр баримтлах хэд хэдэн бодлого"-ыг /цаашид хэд хэдэн бодлого гэнэ/ гаргасан. Аялал жуулчлалын салбарыг багтаасан хүнд хэцүү салбаруудын хувьд урьд өмнө байгаагүй хүчтэй 3 чиглэлээр 43 тодорхой бодлого, арга хэмжээг дурдан гаргажээ. Эдгээр цуврал бодлого нь соёлын аялал жуулчлалын зах зээлд итгэл, хүч чадлыг авчирлаа.

      Худалдаа арилжаа эрхлэгчдийн итгэл эрс нэмэгдэв

    “Хэд хэдэн бодлого”-д татвар, хураамжийг бууруулах, ажлын байрыг тогтворжуулах, түрээсийн хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг 10 хүртээмжтэй бодлого төдийгүй, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй бодит хүндрэлийг шийдвэрлэх долоон тусгайлсан тусламжийн арга хэмжээг тусгасан байна. Шинээр олгосон зээлийн хүүг үндэслэлтэй бууруулахад санхүүгийн байгууллагуудыг чиглүүлж, цар тахлын нөлөөллөөр үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хүндрэлтэй байгаа аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдэд идэвхтэй ашиг өгөх болно. Эрх бүхий аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийг аж ахуйн нэгжийн зээлийн бонд гаргахыг дэмжиж, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн олон талт сувгийг өргөжүүлнэ. Эрх бүхий аялал жуулчлалын агентлаг гэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрийг сайн хөгжүүлэх, хүртээмжтэй санхүүжилтийг дэмжих дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Засгийн газар, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөгөө, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа зохион байгуулах, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа зэргийг аялал жуулчлалын агентлагуудад даалган хийлгэж болно гэж тодорхой заасан байна.

    Хятадын Аялал жуулчлалын академийн захирал Дай Бинь:

- Нийтийн хоол, жижиглэнгийн худалдаа, тээвэр, иргэний агаарын тээврийн салбарыг дэмжих бодлого нь аялал жуулчлалын ханган нийлүүлэгчдийн эрч хүчийг улам нэмэгдүүлж, аялал жуулчлалын хангамжийн бүтцийг сайжруулна. Төмөр зам, агаарын тээврийн компани, нисэх онгоцны буудал, тээврийн салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлж, холбогдох татвар, хураамжийн хөнгөлөлт, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг шинэчлэх, боомт барих бодлого зэрэг нь жуулчид болон орон нутгийн хэрэглээнд илүү таатай тээврийн орчныг бүрдүүлнэ.

    "Хэд хэдэн бодлого"-д: "Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хатуу арга хэмжээг шинжлэх ухаанч, үнэн зөв хэрэгжүүлж, "Хэт тайван хяналт тавих", "Хэтрүүлэн хяналт тавих" гэсэн хоёр хандлагаас эрс сэргийлэн зайлсхийж, үйлчилгээний салбарын хөгжлийн хэвийн дэг журмыг үр дүнтэй сэргээнэ. Дай Биний үзэж байгаагаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил хэвийн болсны дараа хотын оршин суугчид болон жуулчдын сэтгэхүй төлөвшиж, тогтвортой болно. Хэрэв халдвар гарвал халдвараас хамгаалж, халдваргүй бол хэвийн амьдрал, чөлөөт цаг, аялал жуулчлалыг сэргээх болно. Энэ нь хэрэглээг дэмжих, аялал жуулчлал хийх, аялал жуулчлалын хэрэглээний идэвхийг нэмэгдүүлэх, иргэдийн итгэлийг үр дүнтэй нэмэгдүүлэхэд сайн нөлөө бүхий ач холбогдолтой байна. Аялал жуулчлалын зах зээл хөгжиж, компаниуд бизнесээ хийн, аялал жуулчлал аяндаа сэргэнэ гэж оруулсан байна.

    Энэхүү бодлого хэрэгжиж эхэлснээс хойш аялал жуулчлалын салбарт өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, аялал жуулчлалын салбарыг сэргээхэд цагийн хур болжээ гэж үзэж байна.

       Дотоодын аялал жуулчлал сэргэж байна

Хавар болж хагд ногоорлоо. Хаврын аялал зугаалгаар явахад таатай улирал болж байна. Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд ч мөн адил завгүй ажиллаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний цуврал маршрут гарган, орон нутгийн аялал жуулчлалын нөөц баялгийг үзүүлж, жуулчдыг татаж байна. Саяхан Гүйжөү муж хаврын аялал жуулчлалыг дэмжих хэвлэлийн бага хурал дээр илэрхийлэхдээ:

- Аялал жуулчлалын үйлдвэржилтийг бүрэн сайжруулахын тулд 2022 оны хаврын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг эхлүүлж, "Гүйжөү мужийн аялал", “Агуу эргэлт-бүслэлтийг шувталсан” зэрэг Гүйжөүгийн хаврын аялалд зориулсан нэрийн аялал жуулчлалын хэд хэдэн маршрутыг эхлүүлж, цэцэг үзэх, цай түүх, явган аялал, спорт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар төлөвлөж байна. Дэлхийн соёлын өвийн нөөцийн хувьд Гүйжөү муж мөн энэ хавар "Дэлхийн өвийн гоо үзэсгэлэн" сэдэвт аялал жуулчлалын маршрутыг эхлүүлнэ. Бээжин хотын Соёл, аялал жуулчлалын газар саяхан Бээжингийн уламжлалт Хятадын анагаах ухааны эрүүл мэндийн аялал жуулчлалын нэрийн таван маршрутыг ажиллуулж эхэлсэн нь жуулчдад аялахын зэрэгцээ Хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг мэдрэхэд тусалж байна. Мөн Хэнань муж хаврын аялалд хамгийн тохиромжтой зургаан аялал жуулчлалын маршрутыг санал болгож, ингэснээр жуулчид Хатан голын соёлтой танилцаж, хаврын сайхныг мэдрэх болно.

    Улирлын чанартай аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр хангахаас гадна олон газар аялал жуулчлалын хэрэглээний талон олгох зэрэг хэд хэдэн хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. 02-р сарын 28-ны өдөр 2022 оны "Яруу найраг, уран зураг Жэжян" хаврын аялал жуулчлалын хэрэглээний купон түгээх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Жэжян мужийн аялал жуулчлалын бэлэн мөнгөний хэрэглээний талоныг 14 сая юань олгохоос гадна Флигги, Мэйтуань, Кунар гурван платформ мөн асар их хөнгөлөлттэй худалдаа зохион байгуулна. Жэжян мужийн Соёл, аялал жуулчлалын газрын албан ёсны WeChat мэдээний дагуу энэ удаад олгосон хэрэглээний талон нь байгалийн үзэсгэлэнт газрууд, зочид буудал /гэрийн буудал/, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, олон муж, олон мянган орон нутгийн амттан, аялал жуулчлалын үзүүлбэр болон бусад бүтээгдэхүүнд хамаарна.

    Хэнань мужийн засгийн газрын мэдээллийн алба 02-р сарын 15-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус мужийн 226 байгалийн үзэсгэлэнт газрыг 02-р сарын 16-наас 03-р сарын 31-нийг хүртэл, зарим байгалийн үзэсгэлэнт газруудыг 02-р сарын 16-наас 05-р сарын 31-нийг хүртэл жуулчдад үнэ төлбөргүй үйлчилнэ гэж мэдэгдэв. Төлбөргүй үйлчлэх үзэсгэлэнт газрууд нь тус мужийн бараг бүх алдартай үзэсгэлэнт газруудыг хамардаг. Үүнийг интернет хэрэглэгчид "Түүхэн дэх хамгийн хүчирхэг, жинхэнэ тасалбаргүй үйл явдал" гэж нэрлэжээ. Аялал жуулчлалын өөр нэг томоохон муж болох Юньнань муж энэ жил ойролцоогоор 100 сая шахам юаний соёлын аялал жуулчлалын хэрэглээний тусгай тасалбар олгох болно.

    Аялалын урам бууршгүй

    Хичээл эхэлснээс хойшхи эхний амралтын өдөр Бээжингийн иргэн Жян Мэйхуа маш завгүй байлаа. Бямба гарагт тэрээр хүүхдүүдээ дагуулан Шижиншань хотын амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэнд дугуйгаар аялж, ням гарагт Хятадын шинжлэх ухаан, технологийн музейг үзэж сонирхов. Жян Мэйхуа "Давхар хөнгөлөлт" бодлого гарснаас хойш хүүхдүүдийг гэрээсээ гаргах, байгальд ойртох, нийгмийн ангид суралцах зэрэгт ихээхэн анхаарал хандуулж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шинэ бодлогын дагуу тэдний гэр бүлийн аяллын маршрутыг ихэвчлэн Бээжингийн захын дүүрэг, эсвэл ойр орчимд зохион байгуулдаг. Нэг үеэ бодвол ойр зайд аялах болохоор “төлөвлөгдөөгүй” аялал ихсэж, олон удаа гадуур явдаг болжээ гэж тэрээр ярьж байлаа.

    Жян Мэйхуагийн гэр бүлийнхэн шиг жуулчид олширч, Бээжингийн захын дүүргүүдэд гэр буудлууд эрэлт ихтэй болсон нь энэ хандлагыг баталж байна. Бээжин хотын Соёл, аялал жуулчлалын газрын статистик мэдээллээс үзвэл, Бар жилийн цагаан сараар хөдөө орон нутгийн гэр буудлын захиалга 2021 онтой харьцуулахад 2.3 дахин, 2020 онтой харьцуулахад 9.9 дахин нэмэгдсэн байна.

    Цар тахлын нөлөөлөл их байгаа хэдий ч хүмүүсийн аялал жуулчлалын сонирхол өндөр хэвээр байна. Жян Мэйхуа гишүүнчлэлд суурилсан нэрийн гэр бүлийн буудлын захиалга өгөх платформын хэрэглэгч юм.

Жян Мэйхуа:

- Платформ дээр айлын байр захиалахад хүндрэлтэй байгаа нь Бээжингийн захын дүүрэгт аялал жуулчлал, амралт зугаалга ихтэй байгааг харуулж байна. Энэхүү платформ ажилласан хоёр жил гаруйн хугацаанд бүртгүүлж байгаа гэр буудлууд нэмэгдэж байгаа хэдий ч баяр ёслолын үеэр өндөр чанартай гэр буудал олоход хэцүү хэвээр байна. Жинхай нуурын хаврын цэцэгсийг харахын тулд Жян Мэйхуа цагаан сараас өмнө ойролцоох айлын буудал захиалж эхэлжээ.

    Хятадын Аялал жуулчлалын академиас гаргасан "2021 оны аялал жуулчлалын эдийн засгийн үйл ажиллагааны дүн шинжилгээ ба 2022 оны хөгжлийн төлөв"-т 2022 оны эхний улиралд оршин суугчдын аялал жуулчлалын хэрэглээ 85.32 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.15 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ хэвээр байгаа бөгөөд цар тахлын өмнөх түвшинд хүртэл тогтвортой сэргэж байна.

Жян Мэйхуа:

- “Жинхуагийн давхар луугийн агуй" Хятад хэлний номоосоо уншсаны дараа хүүхэд Жэжяны Жинхуа руу очиж газар дээр нь үзэхийг үргэлж хүсдэг болжээ. Бид аялал болох өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Зохиогч: ИНЬ ЖЕ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.haiwainet.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл