solongonews
Хөхнуур муж
2016-08-05 10:12
Хөхнуурын алдарт үзэмжит район

Хөхнуур Төвдийн өндөрлөгийн зүүн хойд талд байрладаг Хөхнуурын алдарт үзэмжит район нь бараг 4635 хавтгай дөрвөлжин км талбайтай. Өндөрлөгийн нуур бүрдээр гол цогц болгож, хөдөө тал, цаст хайрхан, элсэн цөл зэрэг үзэмжийг хослуулсан энэ нутгийг 1994 онд улсын гол үзэсгэлэнт район болгосон юм.

 
Эрт дээр үед Хөхнуурыг “баруун далай”, “сахиусан далай”, “шорвог далай” гэх зэргээр нэрлэж байсан юм. Төвдөөр “цовонбо” гэж Монголоор “хөхнуур” гэж нэрлэж байна. Нуурын усны түвшин нь далайн түвшнээс 3196 м өндөрт өргөгдөж, хамгийн гүн хэсэг нь 32,8 м, нуурын ус нь мянганы 10,33-20,4 шорвог байдгаараа Өвөр Монголын далайд гарцгүй нутгийн хамгийн том нуур, мөн хамгийн том шорвог нуур юм. Дөрвөн талынх нь өндөр уулын цас мөс энэ нуурыг усаар баяжуулж байгаа бөгөөд нуурын ус нь өчүүхэн ч бохирдолгүй, агаар  нь тунгалаг, зундаа сэрүүхэн байдаг тул сэрүүн тунгалаг, нам гүм, сэтгэл сэргээм сэтгэгдэл төрүүлнэ. Өвлийн улиралд нуурын дотрох хэсэг хэсэг том мөс салхинд үлээгдэн эргэн дээр нь мөсөн уул болон овоордог нь ч Хөхнуурын сонин төрх болдог. Энэ нуурын дотор элсэн арал Шаа Дао, Хай Шин Шан, шувуун арал, гурван чулуу, Хай Ши гэх зэрэг таван өөр өөрийн онцлогтой арал бий. Тэдгээрийн дотроос шувуун арал нь маш үзэсгэлэнтэй.

 
 Шувуун арал дээр хэдэн арван мянган жигүүртэн шувуу үүрлэн өсөн төлжиж байна. Энэ арлын цаг агаар урин дулаан, орчин нь намуун тогтуун, өвс ургамал сайтай, загас жараахай элбэг, голын цэнгэг ус нуурт цутгаж, ёстой жигүүртэн шувуудын өсөн төлжих диваажин болж байгаа юм. Шувуун аралд хөл тавихтай зэрэг олон мянган жигүүртэн шувууд нарыг бүрхтэл дэрвэн нисч, хамгийн ихдээ зуун мянган шувуу агаарт дэрвэн нисч юу ч харагдахгүй болох нь гайхалтай. Энд халзан галуу, загасчин цахлай зэрэг хорь гаруй төрлийн шувууд байдаг ба Өвөр Монголын шувууны эрдэнийн сан юм. Мөн эрдэм шинжилгээ судалгаа хийх, шинжлэх ухааны туршилт хийх бааз болж байгаа юм. 1975 онд энэ нутгийг байгалийн дархан цаазат бүс болгожээ.
 
  

Хай Шин Шан буюу сахиусан уул гэдэг бол Хөхнуурын дунд товойн сүндэрлэсэн гантиг чулуу юм. Мянган метр урт, зургаан зуун мтер өргөн энэ хад нь нуурын усны түвшнээс далан долоон метр өндөр аж. Уулан дээрээ сүмтэй. Энэ сүм нь уулыг түшин усны эрэг дээр байрлан уул устайгаа нэгэн цогц болсон юм. Энэ арал дээр мөн булаг бий. Зуны цаг ногоон хивс дэвссэн юм шиг номин цэлгэр зүлгэн дээр алаг цэцэг дэлгэрч, адуу мал хариулах аятай сайхан газар болохоор Хай Шин уулыг мөн “Усны унган арал” гэж нэрлэдэг юм байна. Уулын оройд гарч нуурыг сонирхоход ёстой сэтгэл сэргэж зүрх амарна.


Хөхнуурын эргэн тойрноор Да Түн Шан, Ри Юэ Шан болон Хөхнуурын өмнө уул зэрэг уул нуруудтай. Нуурын хөвөөний өргөн уудам хөдөө тал нь номин өнгөөр цэнхэртэн, алаг цэцэг дэлгэрч, мал сүрэг уул талыг дүүртэл бэлчээд хөдөө нутгийн отрын байдлыг гайхуулна. Хөхнуурын районд элбэг баялаг амьтан ургамлын төрөл зүйлтэй. Эртний Тан улсын Чан-Анаас Түрпан хүрэх зам тэрчлэн торгоны замын салбар зам нь энд түүх соёлын маш олон буурь үлдээсэн байна. Энэ газрын үндэстний зан үйл нь ч маш өвөрмөц онцлогтой байдаг.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://baike.baidu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл