solongonews
”Тянь Түн 01” дагуулыг амжилттай хөөргөв
2016-08-07 22:06
Ойрх Дорнод, Африкийн холбогдох бүс, Номхон далай, Энэтхэгийн далайн ихэнх нутгийг яриа, мессэж, ДАТА зэргийн 24 цагийн найдвартай үйлчилгээгээр хангах болно.

Хятад улс 6-ны өдрийн тэг цаг 22 минутад Ши Чангийн дагуул хөөргөх төвөөс "Чан Жэн 3В" зөөгч пуужингаар "Тянь Түн01" дагуулыг амжилттай хөөргөсөн бол энэ нь Хятад улсын хөөргөж байгаа сансрын хөдөлгөөнт холбооны системийн анхны дагуул юм.

 "Тянь Түн 01" сансрын хөдөлгөөнт холбооны систем бол Хятад улсын бие даан судалж бүтээсэн систем төдийгүй, мөн сансрын уудам дахь Хятад улсын мэдээлэл холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Энэ удаад хөөргөсөн дагуул нь газар дээрх системтэй хамтдаа хөдөлгөөнт холбооны сүлжээг бүрдүүлж, Хятад улс болон хөрш зэргэлдээ орнууд, тэрчлэн Ойрх Дорнод, Африкийн холбогдох бүс, Номхон далай, Энэтхэгийн далайн ихэнх нутгийг яриа, мессэж, ДАТА зэргийн 24 цагийн найдвартай үйлчилгээгээр хангах болно.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл