Энэ сарын 4-ний өдрийн үдээс өмнө Манжуур хотын Хятад, Оросын арилжаа худалдааны төв албан ёсоор ашиглалтад орсон байна. Манжуурын арилжааны төв гүнзгий нээлттэй хөгжиж “арилжаа худалдааны давуу талаа дэлгэн урагшлах“ цуврал үйл ажиллагаа нь албан ёсоор нээлтээ хийж байгаа нь энэ юм.

Арилжаа худалдааны бүс нь аж үйлдвэрүүдийг нэг дор цуглуулах, орон нутгийн хамтын ажиллагааг чангатгаж, интернэт сүлжээний загварыг ашиглан, хил дамнасан холч чиглэл бүхий цахим худалдааны тавцанг бий болгосон зэрэг холбогдох арга хэмжээ үйл явцаар “ерөнхийл хамгаалалтын төвд бараа бэлтгэж, арилжаа худалдааны төв дээр бараатай биечлэн танилцах” зэрэг хоёр загварыг бүрдүүлсэн байна. Мөн ОХУ-ын иргэдийн зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өдөр тутмын хэрэглээний цахилгаан хэрэгсэл, мэдээ мэдээллийн хэрэгсэл, хувцас малгай гутал, гэр ахуйн тавилга, гоёл чимэглэлийн жижиг таваарын бүтээгдэхүүн зэрэг тусгай зориулалттай бөөний захыг бий болгосон байна.

Хятад, Оросын арилжаа худалдааны татваргүй барааны хаалттай ашиглалт нь Манжуур хот “Нэг бүс нэг зам”-ын стратегийн үйл явцад идэвхтэй оролцож үйлчилснийг харуулж, мөн сүүлийн жилүүдэд Манжуур боомт нь ОХУ-ын хөрш зэргэлдээ газар оронтой солилцоо хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтдаа нээлттэй, тэнцвэрт байдлыг хадгалсан, хүртээмжтэй орон нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэв загварыг бий болгож, улмаар Манжуурын нээлттэй туршилтын бүсийн хөгжлийн бүтээн байгуулалтад шинэ хөдөлгүүр хүчийг олгосон байна.
