Тус төслийн багийн ахлагч Мэн Сянфэй:
- “Tianhe-3 компьютер одоо байгаа бүх ижил төстэй төхөөрөмжүүдээс хол давсан дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болно. Энэхүү компьютер худалдаанд гараагүй байгаа дэлхийн хамгийн хүчирхэг компьютеруудын зэрэглэлийг тогтоодог “TOP500” төслийн 2016 оны 11 дүгээр сарын жагсаалтыг тэргүүлсэн “Sunway TaihuLight” компьютероос хэдэн арав дахин илүү хүчин чадалтай гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр:
- БНХАУ энэ онд тус салбарт дэвшилт гаргаж, процессор болон дагалдах технологиудыг сайжруулж, улам боловсронгуй болгох төлөвлөгөөтэй байна. Үүний дүнд, эксафлопсоор хэмжигдэх хүчин чадал бүхий компьютерын загварыг бүтээнэ. Өөрөөр хэлбэл, бид компьютерын хүчин чадлын шинэ үе шатанд шилжих гэж байна. Энэхүү компьютерыг бүтээснээр шинжлэх ухааны нарийн түвэгтэй олон асуудлыг богино хугацаанд өргөн хүрээнд алдаа мадаггүйгээр шийдэх боломжтой болно гэж хэллээ.
Энэхүү компьютерыг генийн инженерчлэлийн салбарт үүргийн байрлалын дараалал болон бүтцийн анализ хийхэд ашиглахаар төлөвлөж байгаа аж. “Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар анагаах ухааны салбарт шинэ нээлт хийнэ гэсэн таамаглаж байна гэж Мэн Сянфэй нэмж хэлсэн байна.
Шинэ компьютерыг дан ганц хятад технологиор бүтээх бөгөөд 2020 он гэхэд ажиллахад бэлэн болох аж. АНУ-ын эрдэмтэд нэг эксафлопсоос илүү хүчин чадалтай компьютероо танилцуулахаас өмнө шинэ супер компьютероо ашиглалтад оруулахаар зорин Хятадын мэргэжилтнүүд ажиллаж байна.
