Өвөр Монголын эхний 11 сард импорт экспортын барааны хэмжээ 66.4 сая тоннд хүрч мөн үеэс 21.5 хувиар өсжээ. Импортын барааны хэмжээ 47.58 сая тоннд хүрч, мөн үеэс 39.1 хувиар нэмэгдэв. Экспортолсон барааны хэмжээ 6.47сая тоннд хүрч мөн үеэс 5.6 хувиар буурав. Боомтоор дамжуулсан барааны хэмжээ 12.34 сая тоннд хүрч мөн үеэс 9.0 хувиар буурсан байна.
Үүнд, ОХУ-д импорт экспортын барааны хэмжээ 27.71 сая тоннд хүрч, мөн үеэс 2.1 хувиар нэмэгдэв. Импортын барааны хэмжээ 12.41 сая тоннд хүрч, мөн үеэс 9.4 хувиар нэмэгдсэн бол экспортын барааны хэмжээ 2.96 сая тоннд хүрч, мөн үеэс 32.8 хувиар нэмэгдсэн байна.
Монгол Улсад импорт экспортын барааны хэмжээ 38.68 сая тоннд хүрч, мөн үеэс 40.6 хувиар нэмэгдсэн бол импортын барааны хэмжээ 35.17 сая тоннд хүрч, мөн үеэс 53.7 хувиар нэмэгджээ. Экспортын барааны хэмжээ 3.51 сая тоннд хүрч, мөн үеэс 24.2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Өвөр Монголын хэмжээнд боомтоор орж гарсан хүний тоо 4.79 саяд хүрч, мөн үеэс 22.6 хувиар нэмэгдсэн бол хилээр орж гарсан зам харилцааны тээвэрлэлтийн тоо 1.46 саяд хүрч, мөн үеэс 28.3 хувиар нэмэгджээ.
