solongonews
Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн эмчилгээний баг Монгол Улсад ажиллав
2018-10-22 21:21
Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгийн зохион байгуулсан Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн гадаадад туслах эмчилгээний баг 20-оос 22-ны өдрүүдэд “Нэг бүс нэг зам-Гэрэлт аян”-ы Монгол Улс дахь тусламжийн хоёрдугаар ээлжийн үйл ажиллагаа зохион байгуулагджээ.

Монгол Улсын эм эмнэлгийн байгууллага нэгж болон Улаан Загалмайн Нийгэмлэг зэрэг байгууллага нэгжийн төлөвлөгөөгөөр Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгийн гадаадад туслах эмчилгээний баг нь Улаанбаатар хотноо 0-14 насны хүүхдүүдэд зүрхний өвчний шинжилгээ хийж, мэс засал хийх боломжтой 47 хүүхдийг тогтоож, хүүхдийн асран хамгаалагчаас зөвшөөрөл авсны эцэст Хятадын Бээжин хот, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд эмчилгээ хийх юм.

Үүний зэрэгцээ Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Гадаадын тусламжийн эмч нар өнгөрсөн онд мэс засал хийлгэсэн хүүхдүүдийг эргэн очиж, мэс заслын дараах байдалтай танилцан дахин үнэ төлбөргүй шинжилгээ хийж өгсөн байна.

Хятадын Улаан Загалмайн сангийн "Си Лү Бө-Ай " сангаас санхүүжүүлж буй энэхүү төсөл нь төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдэд туслахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил Хятадын Улаан Загалмайн гадаадын тусламжийн эмчилгээний баг Улаанбаатар хотод тусламжийн нөхцөлийг хангаж буй 53 хүүхдийг тогтоон Бээжин, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд мэс засал хийлгэж өгчээ.

Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн эмнэлгийн тусламжийн сайд Гантулга хэлэхдээ, хүн амын эзлэх хувийн жингээрээ Монгол Улсын төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн тоо харьцангуй өндөр байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмнэлгийн ажилтнуудын туршлага хангалтгүйгээс Монголын эм эмнэлгийн байгууллагууд нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэхэд хангалтгүй байна гэжээ.

Хятадын Улаан Загалмайн сангийн "Си Лү Бө-Ай" сан нь “Нэг бүс нэг зам” дагуух хүмүүнлэгийн үйлчилгээг үзүүлж, “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудад голлон үйлчилж, дэлхийн түргэн тусламжийн коридорыг байгуулж, түргэн тусламжийн төв байгуулах, эмнэлгийн ажилтнуудыг сургах, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай иргэдэд тусламж үзүүлэхэд байна.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл