Сөнид баруун хошууны Зүрх суурингийн Баянгол багийн малчин Цогт хадлангийн талбайдаа үерийн усыг хашсан байгаа нь хадлангийн услалтыг биелүүлж өвсний ургацыг нэмэгдүүлсэн байгаль орчны хамгаалалтын туршлага хийж, ус нутагтаа шагшигдаж байна.
Сүүлийн жилүүдэд удаа дараалан гантай байгаа Сөнид нутагт хур бороо цөөрч, бэлчээр нутгийн тачирдал, хадлан өвсний хомсдол зэрэг нь энэ нутгийн малчдын толгойг өвтгөдөг. Малчин Цогт 267 гаруй га бэлчээрээсээ 53 га хадлангийн талбай гаргав. Тэдний энэ хадлангийн талбайд хадлан сайн ургадаг газар байсан ч сүүлийн жилүүдэд байгалийн ган гамшиг, байгаль орчны бохирдол зэрэг шалтгаанаас болж, хадлангийн уналт нь мууджээ. Заримдаа өөрийн малдаа бэлтгэх өвс хадахад ч хүнд болдог. Яг л ийм хүнд бэрхшээл тулгарч эхлэхэд малчин Цогтод 2014 оноос байгалийн хадлангийн талбайгаа усалж, ургалтыг нь нэмэгдүүлэх шинэ санаа орсон байна. Энэ ажлын нэг үндсэн нөхцөл болох усны хангалт нь байгалиасаа бүрджээ. Эргэн тойрны нутгаар бороо орсон үед холын уулын үер эдний хадлангийн талбайд урсан ордог. Гэтэл тэгшхэн хатуу лаг газар болохоор ус нь шингэж завдалгүй урсдагаас хадлангийн ургалтад тийм ч нэмэр болдоггүй байна. Тийнхүү Цогт энэ урсгал усыг яаж ашиглаж болох талаар удаан бодсоны эцэст хадлангийн талбайдаа тогтоож газарт шингээхээр шороо тэлэн босгон хашиж тавьжээ. Ингээд 2015 онд анхны туршлага үр дүнтэй болж, Цогт өвөлжүүлэх малдаа бэлтгэсэн өвснөөс бусдыг нь ойр зуураа худалдаж, өвс хадах машин болон хадланч хөлсөлсөн зэрэг бүх зардлаа хасаад өвсний орлого нь 70 мянган юань хүрчээ.
- Ойрын жилээс манай нутагт бороо ховордож, жил ирэх тутам хадлан ховордож байгаа нь их том асуудал болж байна. Ингээд үерийн усыг хашиж хадлан ургуулах аргыг сэтгэж, харин санаанаас илүү амжилттай байна.
