Хятадын олон улсын боловсон хүчний XVI хурал 04-р сарын 14-ндШэньжэнь хотноо болов. Тус хурлыг "Дэлхийн оюун ухааныг нэгтгэн, хамтын хөгжлийг ахиулъя" сэдвээр зохион байгуулж, дээд чуулган, үзэсгэлэн яармаг, боловсон хүчнийг ажлаар хангах, төслийг холбох, мэргэжлийн хурал, Шэньжэнь хотын шинэ бүтээлийн аж ахуйн салбарын уралдааны олон улсын салбар уралдаан зэрэг 18 агуулгыг хамруулжээ.

Хятадын Шинжлэх ухаан технологийн яамны дэд сайд, Үндэсний гадаад мэргэжилтний албаны дарга Жан Жяньгүө нээлтийн хуралд хэлэхдээ: - Хятад улс гадаадын иргэний Хятадад ирж ажиллах, гадаадын мэргэжилтэнд виз олгоход тус дөхөм үзүүлэх арга хэмжээ авч, олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны салбарт улам олон мэргэжилтнийг цуглуулж, олон улсын хүрээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчний тогтолцоог сайжруулан, Хятадад ажиллах гадаад мэргэжилтний үйлчилгээ, баталгааг улам сайжруулж, шинэ бүтээлийн аж ахуйн салбар дахь гадаадын боловсон хүчний нөхцөл байдлыг улам сайжруулна гэжээ.
