solongonews
Хятадын соёлын шинэ бүтээгдэхүүнийг сурталчилна
2018-05-08 21:16
Хятадын соёлын шинэ бүтээгдэхүүнийг сурталчилна.

Хятад улс дэлхийн  олон газарт "Хятадын соёлын шинэ бүтээгдэхүүний сурталчилгааны долоо хоног" арга  хэмжээ зохиож, Хятадын соёлын шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг сурталчлан  танилцуулахаар болжээ.

 

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны Гадаад  харилцааны газрын орлогч дарга Жэн Хао: 05-р сарын 10-наас 06-р сарын 30-нд Хятад улс дэлхийн олон улс оронд байрладаг Хятадын соёлын төвд "Хятадын соёлын шинэ бүтээгдэхүүний сурталчилгааны долоо хоног" арга хэмжээ зохиож, Хятадын соёлын  шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг гадаадын иргэдэд сурталчлан танилцуулна. Долоо хоногийн арга хэмжээний хүрээнд соёлын үзэсгэлэн, биет бус соёлын өв,  дизайн, анимэйшн, дижитал технологи зэрэг 86 төрлийн үйл ажиллагаа зохион  байгуулна гэжээ. 

Тус арга хэмжээнд оролцох Хааны ордон музей,  Хятадын Шуудан, маркны ерөнхий компанийн бүтээгдэхүүн дотооддоо хэрэглэгчдийн  талархлыг хүлээж байна. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл