
2018 оны “Тал нутгийн жүжгийн тоглолтын сар”-ын нэг агуулга болох том хэлбэрийн яриан жүжиг “Тал нутгийн гэрэлт хөшөө” саяхан Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнд үзэгчидтэй золгов.
ӨМӨЗО-ы Соёлын танхимаас зохион байгуулж, Улаанхад хотын Үндэстний дуу бүжиг жүжгийн хүрээлэнгээс бүтээн тоглосон энэхүү жүжиг нь ХКН-ын XIX их хурлын үзэл санааг гүнзгий харуулж, дарга Ши Жиньпиний Улаанмөчирийн үйлсийн хөгжлийн тухай чухал зааврыг хэрэгжүүлж, ард иргэдээр гол болгох удирдамжийг баримталж, соёл урлагийн содон бүтээлийг олон түмэнд дэлгэн үзүүлэх зорилготой болно.
Тус жүжиг нь 1946 оны 03-р сарын 15-ны өдөр Зуу-Уд аймагт ӨМӨЗ дээд сургууль байгуулагдаж, Улаанхүү сургуулийн захирлын тушаалыг хариуцаж байсан түүхээр үзэгдэл болгож, дайны утаа манасан ороо бусгаа он жилүүд ӨМӨЗ дээд сургууль нь Улаанхүүгийн заавраар олон төрлийн хүнд бэрхшээлийг ялан давж, мянга гаруй цэрэг засгийн ажилтныг хүмүүжүүлэн, чөлөөлөх дайн болон өөртөө засах хөдөлгөөнд зүтгэсэн үйл явдлыг илэрхийлсэн байна.










