Их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа 2013 оны олон улсын аялал жуулчлалын миссийн шалгаруулалтын Өвөр Монгол дахь салбар тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Туяа Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн Дээд Сургуулийн хувцас загвар, дизайн ба мэргэжлийн жүжигчний чиглэлээр суралцаж байгаа оюутан билээ.

Алдартай модель болохыг хүсэлтэй Туяа өөртөө чанга шаардлага тавьж, шаргуу хөдөлмөрлөхийн зэрэгцээ уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, үргэлж туршлага хуримтлуулдаг.
2013 онд Өвөр Монгол дахь салбар тэмцээнд тэргүүлснээр Ү Хан хотод очиж, Хятад улсын өнцөг булангаас хүрэлцэн ирсэн 50 гоо бүсгүйн дундаас хамгийн гоо галбир төрхтэй модель, хамгийн хөдөлмөрч оролцогч гэх хоёр том шагналыг хүртжээ.

- Энэ удаагийн тэмцээнд оролцон олсон ололт амжилт, туршлага маань хүртсэн шагналаас илүү эрхэм зүйл. Туршлага хуримтлуулснаас гадна өрсөлдөгчтэйгээ хамтран ажиллах, хамтарсан бүжиг болон хувцас загварын үзэсгэлэн зэргийг хэрхэн төгс биелүүлэх талаар ойлголттой болсон. Энэ нь миний ирээдүйд модель болох мөрөөдлөө биелүүлэхэд маш том хөрөнгө оруулалт болох юм гэж Туяа итгэл дүүрэн ярьж байлаа.
20 настайдаа Хятад улсын хэмжээний гоо үзэсгэлэнт мисс шалгаруулах тэмцээнд өөрийн үзэсгэлэнт төрх, авьяас чадвараа гайхуулж чадсан Туяагийн хувьд энэхүү яруу алдар нь түүний алдартай модель болох итгэл зоригийг нь хөвчилсөн байна.

- Тухайн үед намайг Өвөр Монголоос ирсэн гэхэд бусад муж хотуудын оролцогчид нутаг усны тухай маш олон зүйл сонирхон асууж байсан. Тэр үед омогшин бахархаж, өөрийн эх нутгийнхаа тухай тэдэнд бага бус дэлгэж байсан. Цаашид олон уралдаан тэмцээнд өөрийгөө сорьж, алдартай сайн модель болж, дархан эх нутгийнхаа алдрыг алдаршуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна хэмээн Туяа итгэл мөрөөдөл бялхуулан ярилаа.


