Халдварт өвчин, үрэвсэлт өвчин (дунд чихний үрэвсэл), сэтгэцийн эмгэг, нүдний даралт ихдэх, тархины мэдрэлийн үрэвслүүд, ядарснаас болж хийгээр өвдөх, цусны даралт ихэдсэнээс, мөн бэртэл гэмтлээс болж өвддөг.
Хийгээр толгой өвдөх гэдэг ойлголт зөвхөн монгол эмнэлэгт байдаг. Энэ нь настай хүнд бус сул дорой, цус бага, даралт бага, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ч тохиолддог. Ядарсан, хоол цай нь холдсонтойгоо настай хүмүүст их илэрдэг.

Шинж тэмдэг
Толгой өвдөлтийн үед хийн хөнгөн, хөлбөрөнгүй нарийн билэг чанараар тулгуурлан нүд, ухархай, шанаа өвдөх, нүдний уг руу дарах мэт шархирч өвддөг. Нүд харанхуйлах, нулимс гоожих, чих шуугих, толгой эргэх, хоол идэх дур муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ нь бөөрний хий, зүрхний хий, цусны тамир доройтсонтой холбоотой.
Толгой хөөрч өвдөх
Үүнийг цусны өтгөрөлт, элэг цөсөнд, шарын халуунаар толгой өвдөх гэдэг. Нүд улайх, ам гашуу оргих, гол нь зулай тодорхой хэсэгт тогтвортой хатгаж өвдөнө. Энэ нь цус хөөрөлттэй холбоотой тархи лугшиж өвддөг. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэгтэй холбоотой цэвэршилтийн үед толгой хүчтэй өвддөг.
Толгой өвдөлтийг эмчлэх уламжлалт арга
Өвдөлтийг намдаах
Үндсэн өвчнийг эмчлэх
-Ямар махбод дийлэнх байгааг анхаарч эмчилнэ. Хий махбод, шарын махбод гэдгийг анхаарч хийгээр толгой үед хийг дарах Цагаан тан, Сожид, Задь5 гэх зэрэг эм өгнө. Идээ ундааны хувьд хийг дарах сүүтэй, шар будаатай, шар тостой цай уух, хонины махаар банштай шөл хийж уух зэрэг бүлээн шимтэй идээ ундаа өгч, дааруулахгүй дулаан, сэтгэлд тохирсон тавтай орчинд байвал сайн. Шараар толгой өвдөх үед үүний эсрэг халууны шарыг дарах, цусны халууныг дарж шингэлж Норов7 тан, Маналчибу, Атар35 зэрэг сэрүүн газар байж халуунаас зайлсхийн идээ ундааны хувьд ямааны мах, үхрийн өөхгүй мах идэж, хярам ууж, сэрүүн чанарын хоол ундаа хэрэглэвэл сайн.
