solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Канадад айлчилна
2016-09-17 21:02
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян тун удахгүй Канадад төрийн айлчлал хийхээр зэхэж байна.

    Хятад улсаас Канадад сууж байсан элчин сайд Жан Жюньжай энэ сарын 17-нд Жүншинь агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтыг амжилттай болгож, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулна гэдгээ онцолсон байна. Хятад, Канад хоёр орон энэ сарын 14-ний өдөр тус тус энэхүү мэдээг нийтэлсэн юм. Энэ бол Хятадын Ерөнхий сайдын ойрын 13 жилд Канадад хийх гэж буй анхны айлчлал. Мөн Хятадын Засгийн газраас хоёр орны харилцааны хөгжлийг чухалчлан үзэж байгааг харуулж байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюд тус айлчлалын цагийн хуваарийг нийтэлж, 21-нээс 24-ний өдрүүдэд болох энэхүү айлчлалын үеэр хоёр тал хэлэлцээр хийнэ гэдгээ мэдэгдлээ.

     Хятад улс бол Канадын худалдааны хоёр дахь том түнш, импортын хоёр дахь том орон, экспортын хоёх дахь том зах зээл юм. Хоёр орны эдийн засаг маш сайн харилцан нөхөх чанартай бөгөөд хамтын ажиллагааны өргөн дэлгэр салбар, нөөцтэй.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл