solongonews
“Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа урагшилж байна
2020-12-22 16:54
“Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа урагшилж байна

2020 оныг эргэн харахад дэлхий даяар Ковид-19 цар тахал газар авч, дэлхийн эдийн засаг унаж, хөгжлийн бэрхшээлүүд урьд өмнө байгаагүй их байлаа. Нарийн төвөгтэй, хувиралт ихтэй нөхцөл байдалд “Бүс ба зам” хамтын ажиллагаа нь үргэлжлэн урагшилж, зам дагуу улс орнуудын эдийн засагт хөгжлийн боломж бий болгож байна.
Саяхан болсон “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын Зөвлөх хорооны видео хурал дээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хэлсэн үгэндээ, Ковид-19 цар тахлын нөлөөнд тулгараад буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагаа нь эрч хүчийг харуулж, олон улс орнуудын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгаа тогтворжуулах, хүмүүсийн амьжиргааг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. 
Өнөөг хүртэл байдлаар Хятад улс 138 орон, олон улсын 31 байгууллагатай хамтран "Бүс ба зам" -ын хамтын ажиллагааны 201 баримт бичигт гарын үсэг зурж, ажлын бүх зүйлд нааштай ахиц дэвшил гаргасан байна. Энэ нь цар тахлын нөлөөнд өртөж байгаа олон орон хамтын ажиллагаагаар хөгжлийг эрэлхийлэх гэсэн хамтын ойлголт эрчимжиж, "Бүс ба зам" хамтын ажиллагаагаар ард иргэдийнхээ сайн сайхан амьдралыг дээшлүүлэх хүсэл эрмэлзэл улам хүчтэй болсныг дахин харуулж байна.

Энэ бол тахлын эсрэг хамтран ажиллахад хүчтэй дэмжлэг үзүүлэх "эрүүл мэндийн зам" болох юм. Халдвар гарснаас хойш Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг баримталж, "Бүс ба зам" дагуух улс орнуудад туслалцаа үзүүлж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллагуудад 280 гаруй яаралтай тусламжийг дараалан үзүүлсэн юм. Өнөөгийн байдлаар цар тахал мөн л газар авч байна. Хамтран ажиллаж, цар тахалтай тэмцэх бол “Бүс ба зам” дагуух улс орнуудын хамгийн тулгамдсан үүрэг болох юм. Хятадын компаниуд вакцины судлан бүтээх клиникийн III шатны туршилтыг олон оронтой хамтран хийж, чухал ахиц дэвшил гаргаж байна. Хятад улс вакцины судалгаа шинжилгээний ажил дуусаж, ашиглалтад орсны дараа дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгон ашиглах болно гэж олон удаа мэдэгдэж байсан юм. Энэ нь хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, хямд төсөр олгоход хувь нэмэр оруулж байгаа бөгөөд "Бүс ба зам" санаачилгын түншүүд үүнээс үр ашиг хүртэх нь дамжиггүй.

Энэ бол эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц болсон "сэргээн босголтын зам" болох юм. Дэлхийн эдийн засаг их уналтад орсон энэ хүнд нөхцөлд Хятад улсын "Бүс ба зам" дагуух түнш орнуудтайгаа хийсэн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эерэг өсөлтөд хүрчээ. Энэ оны эхний гурван улиралд, Хятад улс зам дагуух орнуудтай хийсэн худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 960 тэрбум гаруй ам долларт хүрч, зам дагуух орнуудад оруулсан санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 13 тэрбум ам долларт хүрч, энэ нь ноднин жилийн мөн үеийнхээс 29.7% -иар өссөн байна. Жишээлбэл, энэ оны 8-р сард Хятад, Монгол хоёр орон "Ногоон гарц" нээсэн нь Хятад руу нүүрс экспортлох ажлыг улам бүр идэвхжүүлэв. Үүний улмаар 9-р сард Монгол Улсаас Хятадад экспортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ сүүлийн таван жилийн хамгийн өндөр хэмжээнд хүрсэн юм. 2020 оны 9-р сард Монгол Улс Хятадад 1.29 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон нь  8-р сараас 2.6 дахин, өмнөх оны мөн үеэс 4.3 дахин өссөн байна.

 

Энэ бол дэд бүтцээр харилцан холбоход нэн их боломжийг бий болгосон "хөгжил дэвшлийн зам" болох юм. "Бүс ба зам"-ыг хамаар байгуулах гол ажил болсон дэд бүтцээр харилцан холболдох асуудал нь эдийн засгийн хөгжлийг боогдуулж буй асуудлыг даван гарч, холбогдох салбаруудын хөгжлийг дайчлах, улс орнуудын хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Хятадын хөгжлийн шинэ хэв маяг нь “Бүс ба зам” дагуух улс орнуудын цар тахлыг даван гарах, эдийн засгийн сэргэн босголтод тус дэмжлэг болно гэдэгт хүмүүс итгэх үндэслэлтэй байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл