Шри Ланкийн Ерөнхийлөгч шатсан хөлөг онгоцыг шилжүүлэх тушаал өглөө
2021-06-03 16:42
“X-PRESS PEARL” ачааны хөлөг онгоц 05-р сарын 20-нд Коломбо хотоос баруун хойд зүгт 9.5 далайн милийн зайд аялах үеэр дэлбэрэлт үүсэж, тусламж хүссэн юм.

Шри Ланк улсын тэнгисийн орчныг хамгаалах албаны албан тушаалтан 05 дугаар сарын 28-ны өдөр Коломбо боомтын ойролцоо гал гарсан "X-PRESS PEARL" ачааны хөлөг онгоц байгаль орчинд ноцтой гамшиг учруулах төлөвтэй байгаа тухай мэдэгджээ. Улмаар Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса 06-р сарын 02-нд “X-PRESS PEARL” ачааны хөлөг онгоцыг Коломбо хотоос хол далайн гүн рүү шилжүүлэхийг тушаасан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
