solongonews
Урад нутагт болсон уран зохиолын сургалт
2017-08-22 16:27
Уянга найргийн сонсголонтой, уран зохиолын шимтэй, баян тансаг улирлын сайхан наймдугаар сар нар нь шаргал, навч нь шаргал, нармай түмэн нь дэлгэр.

Ийм л сайхан цаг үед Өвөр Монголын Дуу урлагийн нийгэмлэг, “Өнөр цэцэг”,  “Хун галуу” сэтгүүлийн хороо хамтран 8 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийг хүртэл Баяннуур хотын Урадын Дунд хошууны зохиолчдод дуу урлаг, зохион бүтээлийн сургалт явуулсан байна .

Тус удаагйин сургалтад Өвөр Монголын их сургуулийн доктор, профессор Шинэбаяр дуу урлагийн тухай тайлбар хийж Урадын дунд хошууны Монгол үндэстний сургуулийн бага сургуулийн багш, сурагчид дуу урлагийг хэрхэн хөгжүүлж байгаа тухай тоглолтоороо сонирхуулжээ .

“Өнөр цэцэг” сэтгүүлийн ерөнхий найруулагч С.Эрдэнэ “Хун галуу” сэтгүүлийн ерөнхий найруулагч Б. Хөхмөчир нар уран зохиолын тухай тайлбар хийж, зохиолчидтой онолын хурал хуралдуулав.

Өвөр Монголын Дуу урлагийн нийгэмлэг, “Өнөр цэцэг” , “Хун галуу” сэтгүүлээс тус хошууны Утга урлагийнхны холбоо ба Дуу урлагийн нийгэмлэгт дөрвөн утаст хуур, номын бэлэг гардуулав. Улмаар Өвөр Монголын Дуу урлагийн нийгэмлэгээс Тодбилиг зэрэг арван нэгэн хүнд дуу урлагийн шилдэг зохиол бүтээлийн шагнал олгож, Урадын дунд хошууны Утга урлагийнхны холбооноос Шархүү зэрэг арван хүнийг ардын шилдэг Уран бүтээлчээр үнэлэн урамшуулсан байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл