
ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас санаачлан, Өвөр Монголын Радио Телевиз Хорооны Монгол Одон Tелевиз хариуцан, Монгол Улсын UBS телевиз, ОХУ-ын БНБурУ-ын Энх тайван телевиз хамтран зохион байгуулсан Хятад, Монгол, Оросын “Найрамдлын солонго” цагаан сарын концерт 01-р сарын 15-ны өдөр Хөххотод боллоо.

Концертод гурван улсын уран бүтээлчид өөр өөрийн соёлын онцлогийг харуулсан тоглолтоороо үзэгч түмэндээ бэлэг барьсан байна.
Тус концерт нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сар шинийн үеэр буюу битүүний өдөр Монгол Улсын UBS телевиз, шинийн нэгэнд ОХУ-ын БНБурУ-ын Энх тайван телевиз, сар шинийн эхний өдрүүдэд Өвөр Монголын Радио Телевиз Хорооны Монгол Одон Tелевизээр цацагдах юм.






