solongonews
Ван И Нидерландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Хоекстратай утсаар ярив
2022-02-12 16:17
Ван И Нидерландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Хоекстратай утсаар ярив.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 02-р сарын 11-ний өдөр Нидерландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Хоекстратай хүсэлтийн дагуу утсаар ярив.

Ван И тэмдэглэхдээ "Хоекстрад албан тушаалаа хүлээн авсанд баяр хүргэж, Нидерланд бол Хятад улсын Европ дахь хамтын ажиллагааны чухал түншийн хувьд Хятадын тал Нидерландтай харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг чухалчлан үзэж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Нидерландын "Yээлттэй, ажил хэрэгч иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа"-ны чиг баримжааг хамтран тогтоосон нь хоёр орны харилцааны онцлог, цаашдын хөгжлийн зорилтыг бүрэн тусгасан байна. Энэ жил Хятад, Нидерландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа тул хоёр тал энэ боломжийг ашиглан хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, амжилттай туршлагаа нэгтгэн, цаашдын төлөвлөгөөгөө гаргаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, хоёр орны хөгжил, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулах ёстой" гэжээ.

Ван И хэлэхдээ "Өнгөрсөн онд Хятад, Нидерландын хоёр талын худалдааны хэмжээ, хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ хоёулаа чиг хандлагын эсрэг өсөлттэй болсон.Нидерланд бол Германы дараах Хятад улсын 100 тэрбум ам.долларын худалдааны түнш болсон нь хамтын ажиллагааны асар их нөөц бололцоог бүрэн харуулж байна. Хятад Нидерланд хоёр орон нээлттэй байр суурь, ажил хэрэгч байдлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх ёстой.Хятад,  Нидерландын Бизнес эрхлэгчдийн хороо байгуулахыг Хятад улс дэмжиж, Нидерландад эдийн засаг худалдааны төлөөлөгчдийг зохион байгуулж, Хятадад айлчлахыг хүсэн хүлээж байна. Хоёр тал уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах зэрэг олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтран ажиллаж,Нидерланд улс дэлхийн хөгжлийн санаачилга болон Хятадын дэвшүүлсэн дата мэдээллийн аюулгүй байдлын санаачилгыг идэвхтэй дэмжин оролцож, дэлхийн тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулна гэдэгт найдаж байна" гэжээ.

Мөн тэрээр "Нидерланд бол Европын холбоог үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд үндсэн гишүүн орон бөгөөд Хятад, Европын холбоо нь дэлхийн бие даасан хоёр хүчин болохын хувьд өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхлыг хуваалцдаг нь мэдээж юм.Хятад, Европын холбоо иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чиг баримжаагаа тууштай баримталж, яриа хэлцэл, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг баримталж, Хятад, Европын харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийн зөв замаар замнах ёстой. Нидерланд нааштай үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын холбооны илүү тогтвортой, эрч хүчтэй харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэдэгт найдаж байна" гэв.

Ван И хэлэхдээ "Цар тахал дэгдэж байгаа нөхцөл байдалд Хятад улс амлалтаа биелүүлж, өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсан нь Хятад улс спортод өндөр ач холбогдол өгч буйг харуулж байгаа төдийгүй олимпын үзэл санааг ахиулж чадлаа. Энэхүү онцгой нөхцөл байдалд зохиосон олимпын наадам нь бүх улс орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгт илүү их итгэл найдвар авчирч,эв нэгдэлтэй олимпын үзэл санааг хэрэгжүүлж, дэлхийн өнөөгийн сорилтыг хамтдаа даван туулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Нидерланд улс түүхэндээ хамгийн олон тооны төлөөлөгчидтэй олимпын баг илгээсэн бөгөөд одоогоор маш сайн амжилт үзүүлээд байгаад баяр хүргэж, Нидерландын төлөөлөгчдийн баг ирэх тэмцээнд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе" гэсэн байна.

Хоекстра Бээжингийн өвлийн олимп амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэж, өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол, гайхалтай зохион байгуулалтыг өндрөөр үнэлээд спортын эв нэгдлийн үзэл санааг улс төрд шилжүүлж, олон улсын хамтын ажиллагааг ахиулахаар хүчин чармайлт гаргана. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тохиож буйд Нидерланд, Хятадын харилцааг хөгжүүлэх шинэ боломжийг Нидерландын тал чухалчлан үзэж, хоёр талын солилцоог бүх түвшинд бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэдгийг онцлон тэмдэглэв. Үүнэс гадна худалдаа, шинжлэх ухаан, технологи, спорт, олон улсын үйл хэрэг, хоёр орны харилцааны гүн гүнзгий, өргөн хүрээг тасралтгүй өргөжүүлэн, Европын холбооны болон Хятад улс яриа хэлэлцээ, солилцоогоо эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, тахал өвчин, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтыг хамтаар зохицуулахыг Нидерландын тал дэмжиж байна гэжээ.

Хоёр тал мөн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл