solongonews
Ван Чишань: Хятад улс нээлттэй хаалгаа илүү томоор нээх болно
2018-12-11 16:21
Ван Чишань: Хятад улс нээлттэй хаалгаа илүү томоор нээх болно.


"2018 оны Олон улсын форум"  Гуанжөү хотод 12-р сарын 10-ны өдөр нээгдлээ.  Хятад улсын дэд дарга Ван  Чишань нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавьсан байна.

Энэ жил Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой тохиож буйг Ван Чишань онцолсон байна.  Өөрчлөлт нээлтийн үйл явц нь Хятадын үндэстний гайхамшигт хөгжлийн хуудас бөгөөд энэ нь зөвхөн Хятад улсыг маш ихээр өөрчилж чадсан төдийгүй дэлхий дахинд гүнзгий нөлөөлсөн юм.  Өөрчлөлт нээлтийн түүхэн үйл явцыг эргэн харж,  өөрчлөлт нээлт хийхээс 30 жилийн өмнө социалист эрэл хайгуул болон 1840 оноос хойш Хятадын ард түмний Хятадын үндэстний асар их сэргэлтийг олж авахын төлөөх тэмцлийн түүхтэй уялдаж байх ёстой бөгөөд Хятад үндэстний 5000 гаруй жилийн түүхтэй холбох ёстой.
Ван  Чишань түүхийн алдар суу нь бодит байдлын эх сурвалж гэдгийг онцолжээ. Гайхамшигт үндэстнийг бий болгосон хүмүүс сэргэлтийн утга учрыг ойлгодог. Зөвхөн туулсан үндэстэн л хөгжил сэргэлтэд хүсэл эрмэлзэлтэй байдаг. Явж өнгөрсөн замаа эргэж харах нь үндэстний соёлын итгэлийг дээшлүүлэх, бэхжүүлэх явдал юм. Өнөө үед Хятадын онцлог бүхий социализм нь шинэ эрин үед  орж,  бид алхам алхмаар явж үргэлж урагшлах ёстой.
Хятад улсын хөгжил нь дэлхийн хөгжилтэй нягт холбоотой гэж Ван Чишань илэрхийлжээ. Хятадын нээлттэй хаалга хаагдахгүй бөгөөд илүү томоор нээгдэн өргөжин тэлэх болно. Энэ нь Хятад улс өөрийн хөгжлийн хэрэгцээнд тулгуурласан стратегийн сонголт болно. Бид түүхэн чиг хандлагыг баримтлах, стратегийн чадавхыг бэхжүүлэх, эдийн засгийн даяаршлыг удирдах ба дасан зохицох, сөрөг үр дагаврыг дарах, дүрэм журамд суурилсан олон талт арилжааны системтэй байх, адил тэгш хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг, өргөн хүрээг хамарсан нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгох ёстой.
Ван Чишань хэлэхдээ: Бүх улс орны ашиг сонирхол гүнзгий нэгдэж, харилцаа нэмэгдэн, хамтын ашиг сонирхол өргөжиж байна гэжээ. Хятад улс энх тайван замаар хөгжих баримтлалыг мөрдөж, харилцан хүндэтгэх, шударга ёс, хамтын ажиллагаа, хамтын ялалтыг санаачилсан шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгож, энх тайван,  хүн төрөлхтний нэгдсэн хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулахыг дэмжинэ. Хятад улс өөрийн зам мөрийг тууштай баримталж,  бие биенээсээ суралцаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн энх тайван, дэлхийн хөгжил дэвшил, олон улсын дэг журмыг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэжээ.
Энэ удаагийн форум нь "Өөрчлөлт нээлт болон хамтран ажиллаж хамтдаа хожих" гол сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Гадаадын 200 гаруй улс төрийн удирдагчид, олон улсын байгууллагын тэргүүнүүд, Хятад, гадаадын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, бизнесийн удирдагчид тус арга хэмжээнд оролцжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл