solongonews
Сэтгэл нэгтэйгээр зам нээн урагшилъя-Бугат хот
2017-10-20 21:23
< ХАЛУУН ЯРИА >

Баяжих замд бусдаас хоцрохгүйгээр хичээнэ

Аравдугаар сарын 18-ны өдөр Бугат хотын Жавхалант сумын Сан Чакөү багийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Ван Шяоминь ХКН-ын XIX их хурлын шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзсэний дараа маш баяртай гэдэг нь харахад илхэн байлаа. Тэрээр хэлэхдээ:

- Нам, улс, нийгмийн бүх хүчийг дайчлан, зөв оновчтойгоор ядуурлыг бууруулж, мөн баримталж төвөөс төлөвлөж, мужийн зэрэглэлээс хариуцаж, хот, шянь бодитоор хэрэгжүүлэхийг баримталж, онцгой ядуу буурай газар орныг ядуурлаас ангижруулах үүргийг голлон биелүүлж, ядуурлаас салгах хэрэгтэй гэсэн нь итгэл төрүүлж байна гэжээ.

Сан Чакөү баг энэ жил 100 га тарианы газрыг нэгдсэн байдлаар хариуцах хэлбэрт оруулж, төмсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлснээс га бүрийн орлогыг дунджаар 30000 юаниар нэмэгдүүлж, 47 ядуу өрхийг ядуурлаас салгав.

Жю Юань дүүргийн Агарутай сумын Агарутай багийн малчин Мэргэн хэлэхдээ:

- ХКН-ын XVIII их хурлаас хойших таван жилд манай Агарутай баг өөрчлөлт ихтэй байна. Бид тархай бутархай тоосгон байшингаасаа төвлөрсөн зуслангийн сууцанд нүүн орж, багийн дундуур авто зам зурайж, өрх бүр байгалийн хийтэй болж, эдийн засгийн ой (мод тарьж худалдах) тарьж, мал аж ахуй тариалах орны эм эмнэлгийн даатгал тасралтгүй нэмэгдэж, малчин тариачны амьдрал үнэхээр сайжирлаа гэж баярлан ярив.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл