
Зэн Шяо-Юн /зүүн/ айлуудаар явж, ус ашиглалтын байдалтай танилцаж буй нь
- Ард иргэдэд ойр байх тусам тэд чадтай илүү дасалцдаг гэж хөдөө тосгонд томилогдон ажиллаад дөрвөн жилийн нүүр үзсэн Гүйжөү мужийн Фэн Ган шяний Ван Жай суурингийн Тү Хуан тосгоны нэгдүгээр нарийн бичгийн дарга Зэн Шяо-Юн ярьлаа. 35 настай Зэн Шяо-Юн бол Фэн Ган шяний Усны ашиглалтын товчооны ажилтан, 2017 оны 05 дугаар сард тэрээр сайн дураараа өргөдөл өгч Тү Хуан тосгонд ирж ажилласан байна.
Энэ нутагт ундны ус ховор байдгийг мэдээд Зэн Шяо-Юн 4.42 сая гаруй юаний хөрөнгө эрмэлзэн олж, хоёрдугаар зэрэглэлийн ус татах станц нэгийг, ундны усны цөөрөм гурвыг, жижиг оврын усны зоорь 32 ширхгийг барьж байгуулсан. Улмаар тосгоны айлуудад крантны ус татаж өгсөн байна.
