solongonews
Маврики улс Хятадын олон улсын импортын экспод идэвхтэй оролцож байна
2021-11-05 16:40
Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бүх талын юм.

Маврики бол Африк тивийн үзэсгэлэнт арлын орон, хэдийгээр жижиг газар нутагтай, хүн ам цөөнтэй ч гэсэн Маврики, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бүх талын юм. Маврики улс Хятадын олон улсын импортын яармагт идэвхтэй оролцсоор ирсэн юм, Хятадын олон улсын импортын яармагаар Маврикийн олон сайн чанарын бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтэрч байна. Энэ жил тус улс Хятадын олон улсын импортын яармагт оролцсон талаар Хятадаас Маврикид суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны зөвлөх Хү Мин саяхан Хятадын төв радио телевизийн сурвалжлагчийн тусгай ярилцлагыг хүлээн авсан байна.

Хү Мин танилцуулахдаа: КОВИД-19-ийн халдварын улмаас Маврики улс компаниудаа Хятадын олон улсын импортын 4 дэх удаагийн яармагийн үзэсгэлэнд офлайн хэлбэрээр оролцуулж чадаагүй ч Маврики улсын үндэсний онлайн үзэсгэлэнг тус улсын Эдийн засгийн хөгжлийн товчоо удирдан зохион байгуулж оролцуулсан байна, мөн ч Маврики улс нь үндэсний онлайн үзэсгэлэнд оролцсон Африкийн анхны орнуудын нэг юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Маврикийн үндэсний онлайн үзэсгэлэнгийн танхим нь экспортын өвөрмөц бүтээгдэхүүнээ текст, зураг, видео гэх мэт арга хэлбэрээр тод харуулж чадсан байна. Эдгээр бүтээгдэхүүнд үнэт эдлэл, боловсруулсан хүнс, жимс агуулсан бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, цай, ром дарс, өвөрмөц чихэр гэх мэт хэдэн том төрөл байдаг. Маврики бол аялал жуулчлалын алдартай газар, Энэтхэг далай дахь гялалзсан сувд юм, Маврики улс нь Хятадын олон улсын импортын яармагаар дамжуулан дэлхий дахинд өөрийн дур булаам байдлаа харуулахыг хүсч байгаа, тиймээс нэн олон жуулчид Маврикид аялахыг хүсэж байна. Үүний зэрэгцээ Маврики нь санхүүгийн төв болсны хувьд байршил сайтай байдаг давуу талтай юм, мөн ч Хятадын компаниуд Маврикид хөрөнгө оруулахыг Маврики улс халуун дотноор хүлээн авч байгаа” гэжээ.

Хү Мин танилцуулахдаа: Маврики улс Хятадын олон улсын импортын яармагт идэвхтэй оролцсоор ирсэн юм, 2, 3 дахь удаагийн Хятадын олон улсын импортын яармагт тус улсын олон компани оролцож, өндөр чанартай бор элсэн чихэр, ром дарс, шар айраг зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн байна. Одоогоор эдгээр бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд нэвтэрч эхлээд байна гэжээ. Хү Мин хэлэхдээ: энэ жил Хятад, Маврикийн чөлөөт худалдааны хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн анхны жил болж байна, энэ гэрээ нь Хятад улс болон Африкийн улсуудын хооронд байгуулсан чөлөөт худалдааны анхны хэлэлцээр байж, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн ногдол ашиг анх гарч ирсэн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “биет худалдааг жишээ болгон авч үзвэл, Маврикийн талын статистикийн мэдээгээр, энэ оны 1-р сараас 6-р сар хүртэлх хугацаанд Хятад, Маврикийн хоёр талт худалдааны хэмжээ 359 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 29%-иар өсөв, үүний дотор Хятадаас Маврикид экспортолсон хэмжээ 343 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 28%-иар өссөн байна. Маврикийн Хятадад хийсэн экспортын хэмжээ 17 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 51%-иар өссөн байна. Хоёр талт худалдааны өсөлтийн хурд Маврикийн гадаад худалдааны өсөлтийн хурдаас хамаагүй өндөр байв. Одоогийн байдлаар, Хятад бол Маврикийн хамгийн том худалдааны түнш, хамгийн том импортлогч орон юм. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг улам гүнзгийрүүлснээр, Хятад улс Маврикийн экспортын чухал орон болно гэдэгт итгэж байна. Сайн чанарын элсэн чихрийг жишээ болгон авч үзвэл, Чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу Маврики энэ онд Хятад руу 15 мянган тонн сайн чанарын элсэн чихэр экспортлох, одоогийн байдлаар Маврикийн тал тээвэрлэлтийн хуваарийг идэвхтэй зохицуулж байна, Маврики одоо байгаа худалдааны суурь дээр жил бүр 5000 тонныг нэмэхээр төлөвлөж байна. энэ байдлаар, найм дахь жил гэхэд Маврики Хятад руу 50 мянган тонн сайн чанарын элсэн чихэр экспортлох болно. Эндээс харахад, зөвхөн элсэн чихэр л гэхэд Маврикийн Хятад руу экспортлох хэмжээ жил ирэх тусам өсөх болно” гэжээ.

Хү Мин үзэхдээ: КОВИД-19-ийн халдвар Хятад, Маврикийн хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд тодорхой нөлөө үзүүлсэн хэдий ч хоёр улс халдварт өвчинтэй тэмцээд гайхалтай үр дүнд хүрсэн юм, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тогтвортой хөгжсөөр байгаа ба хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа цаашид хөгжих асар их нөөц бололцоотой юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бүх талын юм, одоогийн байдлаар Маврики улсад Хятадын 20 гаруй компани инженерийн гэрээт төсөл, хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, банк санхүүгийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Хятадын компани Маврики улсад ажил, үйлдвэрлэлээ сэргээхэд нь туслахын тулд Маврики улсын Хөдөлмөрийн яамнаас хятад инженерүүдийг Маврики улс руу захиалгат нислэгээр хоёр ч удаа хүргэсэн байдаг. Одоогоор Маврики дахь Хятадын инженерийн гэрээт төслүүд ажлаа бүх талаар эхлүүлсэн байна. Үүнээс гадна хоёр улс санхүүгийн салбарт ч бодит хамтын ажиллагаатай байгаа ба Маврики дахь юанийн клирингийн бизнесийг оны сүүлээс өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх жил Хятад, Маврикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох болно, Хятад, Мавританы чөлөөт худалдааны хэлэлцээр цаашид хэрэгжиж эхэлснээр, хоёр орон бараа бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллах болно” гэжээ.  

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл