solongonews
Хятадын эдийн засгийн өсөлт Азийн эдийн засгийн сэргэлтийг уриалав
2020-11-02 15:59
Хятадын эдийн засгийн өсөлт Азийн эдийн засгийн сэргэлтийг уриалав.

Ройтерс агентлаг саяхан Хятадын эдийн засгийн сэргэлтийн ачаар Ази тивийн эдийн засаг сэргэх байдал гарлаа. Дэлхийд анхны "Ковид-19" халдварын тохиолдлыг мэдээлснээс хойш жил болоогүй хугацаанд Хятад улс өсөлтийн шинэ үе шатандаа орлоо гэж тэмдэглэжээ.

Мэдээнд тэмдэглэснээр, өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэгийн бүх анхаарал удахгүй болох АНУ-ын сонгууль, Америк, Европт дэлгэрч буй "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүнд хэцүү цаг үеийг хэрхэн даван туулахад төвлөрч байна, үүнд Хятад улс олон зангилаа салбарт ахиц дэвшил гараад байна.

Халдварын эхний үед дэлхийд хөл хорио тогтоох хамгийн хатуу дэглэм хэрэгжүүлсний дараа, одоогоор Хятад улс нь ОУВС-гийн төсөөлж буй энэ оны эдийн засгийн өсөлтөө биелүүлж байгаа цорын ганц эдийн засгийн цогц болжээ.

Албаны талын тоо баримтаас харахад, Хятадын эдийн засаг 3-р улиралд өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар өссөн бол 2-р улиралд 3.2 хувиар өссөн байна. Оны эхээр Хятадад халдварын тархалт хамгийн хүнд хэцүү байсан бөгөөд хөл хорио тогтоох хатуу арга хэмжээг хэрэгжиж эхэлсэн оны эхээр Хятадын эдийн засаг 6.8 хувиар буурсан юм.

Австралийн Westpac банкны шинжээч хэлэхдээ, Хятад улс өсөлтийн шинэ үе шат руугаа орж байгаа нь эрч хүчтэй, уян хатан байна гэдгийг тодорхой харууллаа гэжээ.

09-р сард Хятадын импорт өнгөрсөн оны  мөн үеэс 13.2 хувиар өссөн бол хагас дамжуулагчийн импорт илт өссөн нь Өмнөд Солонгос зэрэг орнуудын эдийн засагт илүү ашигтай юм.

Хятадын эдийн засаг эрт сэргэсэн нь Япон улсад тус хүргэсэн байна. Энэ оны 09-р сар хүртэл Япон улс Хятад руу хийх экспорт 14 хувиар өссөн нь сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан хамгийн том өсөлтийн үзүүлэлт болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл