solongonews
“Тал нутгийн баатарлаг эгч дүү” үндэсний бүжгэн жүжиг Бээжин, Шанхайд тоглогдоно
2019-05-10 10:24
Урлагийн шинэ хэв загвараар 50 жилийн өмнө болсон тал нутгийн баатарлаг үйл явдлыг хүүрнэх “Тал нутгийн баатарлаг эгч дүү” томоохон хэмжээний үндэсний бүжгэн жүжиг Бээжин, Шанхай зэрэг хотод тоглогдоно.

60-аад оны үед Лүн Мэй, Юй Рүн гэх эгч дүү хоёр нэгдлийн хонин сүргийг цасан шуурганаас хамгаалсан бодит түүхээс сэдэвлэн Өвөр Монголын Урлагийн сургууль бүжгэн жүжгийг найруулан тавьсан юм. Уг бүжгэн жүжиг нь орчин үеийн реализм ба романтик үзлийг харилцан уялдуулан, монгол үндэсний бүжиг, дуу урлаг, монгол хувцас, соёлын элементийг багтаан тал нутгийн баатарлаг үйл явдлыг харуулж чадсан бүжгэн жүжиг аж.

Хятадын Бүжигчдийн холбооны дэд дарга бөгөөд уг жүжгийн найруулагч Жао Линьпин хэлэхдээ, “Үе дамжин уламжлагдсан үнэн бодит түүхийг үндэсний бүжгийн урлагаар дамжуулан үзэгч олонд таниулах нь миний хүсэл мөрөөдөл байсан. Мөн манай үеийн бүжигчдийн үүрэг хариуцлага гэж боддог” гэв.

Бүжгэн жүжгийг энэ сарын 11, 12-ны өдрийг хүртэл Бээжингийн Тяньчяо урлагийн төвд тавихын зэрэгцээ Хятадын XII урлагийн баярын үеэр энэ сарын 30-нд Шанхай хотноо болох XVI Вэньхуа тэмцээнд өрсөлдөх аж.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл