Малайзын цагдаагийн газар мөн өдрийн 00:00 цагт мэргэжлийн баг томилон онгоцны буудлын терминал 2-т хортой, аюултай бодис илрүүлэх шинжилгээ явуулжээ. Энэхүү үйл хэргийг хариуцсан Селангор мужийн цагдаагийн дарга Абдул Самах Мат хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, энэ удаагийн ажиллагаа нь онгоцны буудал аюултай бодист бохирдсон эсэхийг шалгаж байгаа бөгөөд Цагдаагийн газрын харьяа хими, биологи, цацраг идэвхт бодис, цөмийн эсрэг арга хэмжээ авах баг болон Гал командын харьяа аюултай бодисыг зохицуулах баг хамтран ажилласан юм. Уг арга хэмжээг бид онгоцны буудалд хүн цөөн байх үед шөнийн 01:45-03:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн гэлээ.
Малайзын Цагдаагийн газар 24-нд хийсэн мэдэгдэлдээ, 13-ны өдөр нас барсан БНАСАУ-ын иргэний биеээс VX хэмээх химийн зэвсэгт хэрэглэх бодис илрүүлсэн гэжээ. Малайзын Цагдаагийн газрын дарга Халид Абу Бакар сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, аллага үйлдсэн эмэгтэй сэжигтэн хэргийн дараа бөөлжиж байгаа бөгөөд уг химийн бодист хордсон байх магадлалтай хэмээжээ.
