solongonews
Хятад улсын шинэ үеийн дунд хурдны хөвмөл галт тэргийг туршин аялуулав
2017-08-15 15:50
Хятад улсын шинэ үеийн дунд хурдны хөвмөл буюу electromagnetic levitation галт тэргийг туршин аялуулж эхэллээ.

Найман жил гаруйн хугацааны судалгаагаар дамжуулан Хятад улсын шинэ үеийн дунд зэргийн хурдны хөвмөл галт тэргийг сүүлийн өдрүүдэд Шанхай хотод туршин аялуулж эхлээд байна.

      Энэ галт тэрэг нь цагт 120 километр аялж чадсанаараа онцлогдож байна. Хятад улсын машин тэрэгний Да Лянь хотын салбар  компаний  ерөнхий инженер Чюй Тяньвэй илэрхийлэхдээ:

- Туршин аялуулах үйл ажиллагаа амжилттай болсон нь манай Хятад улс өнөө шинэ үеийн дунд зэргийн хурдны хөвмөл галт тэргэний системийн зангилааны мэргэжлийг эзэмшсэнийг харуулж байна. Ийм галт тэргийг хамгийн хурдандаа нэг жилийн дотор үйлдвэрлэж ашиглалтад оруулах боломжтой юм гэж хэлсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл