“ХКН-ын хариуцлага нэхэмжлэх дүрэм”-ийг энэ жилийн 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн билээ. Энэ бол хариуцлага нэхэмжлэх талаарх Хятадын анхдагч үндсэн чанартай намын дотоодын хууль дүрэм байж, намыг хамаарах, намыг засах онол ба практикийн шинийг санаачилсан үр дүн мөн. Намын бүтээн байгуулалтын тал дахь бас нэгэн чухал их ажиллагаа ба бодит арга бодлого болох юм.

“ХКН-ын хариуцлага нэхэмжлэх дүрэм” бол намын эгнээнд зарим үе зарим асуудал дээр зарим намын байгууллагууд, намын гишүүн хариуцлагагүй байх асуудлыг шийдвэрлэж, намыг бүх талаар чанга засах зорилгоор бүх намын гишүүнд зориулан дурдан гаргажээ. “ХКН-ын хариуцлага нэхэмжлэх дүрэм” нь намын удирдлагыг баримтлах, намын бүтээн байгуулалтыг чангатгах, намыг бүх талаар чанга засах, намын сахилга батыг сахин хамгаалах, намын суртлын бүтээн байгуулалтыг чангатгах, авлигын эсрэг тэмцэх ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг дээр оршиж байгаа асуудлуудад хариуцлага нэхэмжлэх талаар тодорхой дүрэм тогтоол тогтоожээ.
