1 дүгээр сарын экспорт импорт буурчээ
2016-02-16 09:44
1 дүгээр сарын экспорт импорт буурчээ

БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газраас мэдээлснээр 1 дүгээр сарын экспорт импортын ерөнхий өртөг 1.88 их наяд юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үесээ 9.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Үүнд экспорт 1.14 их наяд юань байж, 6.6 хувиар буурсан бол импорт 737.54 тэрбум юаньд хүрэн, 14.4 хувиар буурчээ.

Мөн 1 дүгээр сарын гадаад худалдааны экспортын тэргүүлэх үзүүлэлт 31.7 хүрч, өнгөрсөн жилийн 12 дугаар сараас 0.5 хувиар нэмэгдсэнээр 2015 оны 2 дугаар сараас нааш анх удаагаа өссөн үзүүлэлт гарчээ.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
